Мэдээ мэдээлэл - Uvs.nutag.mn

Хүрэл: Адуу, үхэр маллах адилхан ашиг орлоготой
Ноолуур үнэд хүрсэн үе хурдан өсдөг ямаа малжиж, мах үнэд хүрсэн үе үхэр, тэрчлэн бүүр махны чиглэлийн гадаадын сайн үүлдрийн үхрийг импортлон авчирч ихээр тэжээв. Нэг мэдэхэд сүүлийн үед адуу аяндаа цөөрчихсөн буюу цаашлаад зарим бүс нутагт бараа тасарчихсан байлаа. Харин өнгөрсөн зун Шилийнгол аймгийн Авга хошуугаар сурвалжлан явахдаа бид адуу голлон маллаж байгаа Хүрэлийнх гэгч жирийн нэгэн малчин айлаар айлчилсан юм.

Авга хошууны Бэлгүдэй суурингийн Сайхантүмэн гацааны энэ айл хошууны төвөөсөө 26 километр зайтай байв. Гэрийнх нь ойр хавиар хэсэг сүрэг адуу ялаархан бэлчиж, гэрийнхээ үүдний өмнө морины хөшөө босгожээ.

- Өвөг аав маань олон удаа түрүүлсэн хайртай ногоон морио дурсгасан юм гэж сүүлээр нь Хүрэл бидэнд сонирхуулан ярисан юм.

Өдөр тутмын 200 килограмм сүү буюу 3000 орчим юаний цэвэр орлого

Манай нутагт ирсэн хүндээ хамгийн түрүүнд сүүтэй цай аягалж өгдөг бол, энэ айл бидэнд хамгийн түрүүнд цэгээ аягалж байв. Үдэд нь бид хошууны төвд очиж хооллоход бас цэгээ аягалж байсан юм. Ер нь хаана ч очсон айраг цэгээний үнэр сэнгэнэн ханхалж, Авга нутаг айраг цэгээгээрээ алдаршсан нь учиртай.

Энэ жил 38 настай Хүрэл 2007 оноос эхэлж гүү барьж саажээ. Одоогийн байдлаар 60 орчим гүү сааж байгаа бөгөөд өдөртөө дунджаар 1 гүүгээс 4 килограмм орчим сүү сааж, нийт 200 гаруй килограмм сүү нийлүүлдэг байна. Айраг цэгээгээ борлуулахдаа килограмм бүрдээ 26 юань,  хэрвээ 2 килограммаас их авбал нэг килограмм бүрдээ 24 юань болгон үнийг нь бууруулж урамшуулал хөнгөлөлттэй зардаг аж.

Ажил дээрээ туслуулж буй 6 хүнийхээ цалин хөлс, хүнээс түрээсэлсэн 330 гаруй га бэлчээрийнхээ түрээсний мөнгө, цэгээгээ хошуу хүртэл хүргэж нааш цааш очиж ирэх замын зардал, сав баглааныхаа зардал энэ тэрийг тооцож гаргавал,  өдөрт 2000-3000 орчим юаний цэвэр орлоготой гэж Хүрэл тооцоо хийж байсан билээ. Энэ жилийн байдлаар Хүрэлийнх 6-р сарын эхээс гүүгээ барьж саасан бөгөөд 8 -р сарын хорьд хүртэл саасан байна.

Хүрэлийн тооцоолсноор,  даага зарах зэргийг бодвол, нэг гүү нэг симменталь үхэр тэжээсэнтэй яг адилхан ашиг орлоготой гарчээ.

6 гүүнээс 300 адуу хүртэл

Морь, монгол хүн хоёр онцгой хувь барилдлагатай, морь байгаагүй бол монгол хүний түүх бас өөрөөр бичигдэх боломж бүрэн байсан. Гэхдээ зах зээлийн нөлөөгөөр юм бүхнийг зоос мөнгөний нүхээр харах болсноос хойш адуу маллаад ашиг орлогогүй буюу маш бага байсан учраас олонх малчид маань зөвхөн хайр сэтгэл, дур сонирхлын үүднээс тоотой хэдхэн малладаг болсон юм.

Хүрэлийнхний тухайд хамгийн цөөндөө 2005, 2006 оны үеэр 6 гүүтэй л байжээ. Хуримласныхаа дараа гэргий Болорынхаа өмчид ирсэн малтай нийлүүлээд хамгийн анх 2007 онд 15 гүү барьж саажээ.

- Гүү саахгүй бол монгол адуунаас олох юм байхгүй. Тэр үе бид бас өдөртөө 50 гаруй килограмм сүү саагаад хэдэн зуун юаний цэвэр орлоготой байсан гэж Хүрэл ярьж байв. Гүү саагаад ашиг хүртэж үүний цаана арилжааны тохиол байгааг олж анзаарсан Хүрэл адуу малаа өнөр өсгөснөөр, 2022, 2023 оны үеэр адууныхаа тоог хамгийн олондоо бүүр 300 хүргэж байсан удаатай. Сүүлээр нь мал бэлчээрийнхээ тэнцвэрийг хадгалж бэлчээрээ хамгаалахын тулд нэг хэсгийг нь зараад, адууныхаа тоог 200 гаруйд тогтворжуулж,  шөлний хонь, үхэр гэж цөөн тооны мал байгааг эс тооцвол одоо адуу голлон маллаж байгаа юм байна.

Нутаг усандаа хамгийн эрт машинаар сааж байв

Гүү сааж цэгээ борлуулаад 10 жилийнх нь дараа тухайлбал 2017 онд Хүрэл сав баглаагаа сайжруулж “Хаан цэгээ” шошгоо бүртгүүлжээ. Шошго тэмдэгтэй болчихвол олон нийтэд танигдахад илүү нэмэртэй аж.

Үүнээс гадна, тэрээр бас маш олон дэд бүтцийн бүтээн байгуулалт хийжээ. Гэрийнхээ гадна хэдэн гэр босгож, хотын хүмүүс хөдөө ирж айраг цэгээ уухад зориулсан бөгөөд хошууны төв дээр цэгээ борлуулах газраа баар маягаар засан чимэглэж,  бараа бүтээгдэхүүнийг нь бүрдүүлж байх зуур хэрэглэгчийг тавтай тухтай суугаад хүлээх, эсвэл хэдүүл орж ирээд айраг цэгээ ууж наргин хөөрөхөд тохитой болгожээ.

Нүдэнд хамгийн түрүүнд ил тусах нь гаднаа барьсан хөх дээвэртэй уужим их хашаа саравч байлаа. Гадна 38, 39 хэм халуун, нар шарж байхад саравч доор сүүдэртэй, зарим унага хөндлөн гулд хэвтэж байх нь тавтай тухтай байгаагийн илрэл байв, Хүрэл бас хааяа ус сүршин газраа усалж шороо тоос дэгдэн бужигнахгүй, улам сэрүүн чийглэг болгож байв. Ялангуяа, энэ хашаа саравч наранд шарагдаж, бороонд норж, жавар салхинд ажил саатахаас сэргийлэх төдийгүй, дотор нь бас тасалгаа зохиосон нь гүүгээ хашиж унага татахад цаг, хүний хүч арвилан хэмнэдэг байна.

Гүүнүүдээ шөнө нь бэлчээгээд өглөөний тав, зургаан цагийн үед хураан авчраад өдөржин уяж,  2 цаг алслах бүрд 1 удаа сааж 4 удаа саагаад, үдээс хойш 5, 6 цагийн үеэр дахиад бэлчээрт гаргадаг аж. Өөр ямар ч тэжээл өгдөггүй, энэ нь зардал хэмнэж хөдөлмөр хэмнэх төдийгүй, сүү цэгээнийхээ байгальлаг эког батална.

Харин залуу хүн байж яагаад машинаар сааж хөдөлмөр хүч хэмнэхгүй байгаа юм бэ гэж сониучирхсанд:

- Манайхан 2019, 2020 онуудад он дараалан машинаар сааж байсан, нутагтаа манайх чинь хамгийн эрт машинаар саасан айл л даа. 2 жил машинаар саасан байдлаасаа үзэхэд, гараар саах нь илүү олон ажилтай, хүн хүч илүү шаардлагатай боловч гүүгээ ивэлгэж сүү илүү саадаг, унагаа ч ногт зэлэнд илүү дасгаж сургаад авах сайн талтай гэж Хүрэл ярьж байсан юм.

Ерөнхий редактор : Ё.Хишигбаяр

Сэтгүүлч : Ё.Хишигбаяр Ц.Урантунгалаг С.Урьхан Н.Цовоо

Л.Мөнхбаясгалан: Хаврын морин уралдааны цуцалсан засгийн газрын тогтоол байх ёсгүй
УИХ-ын гишүүн Л.Мөнхбаясгалан хаврын хурдан морины уралдааныг хориглох бус, хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэж буйгаа илэрхийллээ. Тэрбээр  “УИХ-аас баталж буй хууль, Засгийн газрын тогтоолууд Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалыг баримтлах ёстой. Уг үзэл баримтлалд монгол түмний ондоошил, соёл, өвөрмөц уламжлалыг ямагт дээдэлнэ гэж заасан байдаг. Тиймээс хаврын морин уралдааныг цуцалсан Засгийн газрын тогтоол байх ёсгүй. Энэ асуудлыг хуулиар зохицуулах шаардлагатай гэж үзэн УИХ-ын гишүүн Отгонбаяр манлайлан хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийг санаачилсан” хэмээн ярив.

Мөн “Хүүхдийн эрхийн тухай хуульд хүүхэд өөрийн сонирхлоор аливаа уралдаан тэмцээн, спортын арга хэмжээнд оролцоно гэж заасан байдаг. Үүнд хаврын морин уралдааныг хамааруулж тайлбарласан. Хүүхэд бага наснаасаа хурдны морь унаснаар бие даах чадвартай, хувийн зохион байгуулалттай болдог” гэсэн юм.

УИХ-ын гишүүн У.Отгонбаяр, Л.Мөнхбаясгалан болон бусад гишүүн 2026 оны аравдугаар сарын 14-нд Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-ын даргад өргөн мэдүүлжээ. Төсөл нь хаврын хурдан морины уралдааныг зохион байгуулах эрх зүйн зохицуулалтыг бий болгоход чиглэж байна.

Одоогийн зохицуулалтын тухайд, Засгийн газрын 2019 оны нэгдүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолоор жил бүрийн арваннэгдүгээр сарын 1-нээс тавдугаар сарын 1 хүртэлх хугацаанд хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүрээгүй хүүхэд морь унахыг хориглосон. Харин 2025 оны 41 дүгээр тогтоолоор орон нутагт зохион байгуулах уралдааныг цаг агаарын нөхцөл байдал, нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрөлтэй уялдуулан зохион байгуулах зохицуулалтыг өөрчилжээ. Иймээс хаврын уралдааныг бүхэлд нь хориглосон гэж үзэхгүй юм.

Хуулийн төсөлд хаврын хурдан морины уралдааныг хаврын тэргүүн сарын шинийн 15-ны өдөр эсвэл тухайн сарын доторх аль нэг өдөр цаг агаарын нөхцөлтэй уялдуулан зохион байгуулах, товыг Засгийн газрын шийдвэрээр тогтоохоор тусгажээ.

Мөн уралдааны замыг тусгайлан засаж, аюулгүй байдлыг хангах, морийг 14 болон түүнээс дээш настай хүнээр унуулах, унаачийг сэрүүний улиралд тохирсон хамгаалалтын хувцас, хэрэглэлтэй оролцуулах, даатгалд хамруулах, уяач болон унаач, түүний эцэг эх, асран хамгаалагчтай гэрээ байгуулах шаардлага тавьсан байна.

Түүнчлэн уралдааны замд хүн, мал эмнэлгийн тусламжийн хэсгийг өртөөчлөн байрлуулах, аюулгүй байдал, хэв журмыг хангах зохицуулалт тусгажээ. Уралдаанд азарга, их нас, соёолон насны морьдыг оролцуулах бөгөөд азарга, соёолон насны морьд 16-17 км, их насны морьд 18-19 км замд уралдахаар төсөлд заасан байна.

Хуулийн төсөл одоогоор өргөн мэдүүлсэн шатанд байгаа бөгөөд батлагдсан хууль биш юм.

Хамтын ажиллагааны шинэ төрхийг цогцлооно
-Хятадын хөрөнгө оруулалттай HHI компаниМанай багийнхан сурвалжлагын аяныхаа төгсгөлд Улаанбаатар хотын төвөөс өмнө зүгт байрлах Хятадын бас нэгэн хөрөнгө оруулалттай HHI компанийг зорьсон юм. Уг компанийг ажиллуулж буй Б.Цэцэнбилэг бол Өвөр Монголын Улаанхад хотын уугуул. Нутгийнхаа хүмүүсийг хараад тэр маш их сэтгэл догдолж байлаа.

Хятад, Монголын хооронд эдийн засаг, худалдааны солилцоо улам бүр нягтарч, эрчим хүчний хамтын ажиллагаа гүнзгийрч, мөн өдрөөс өдөр өсөн нэмэгдэж буй эрчим хүчний хэрэгцээг тасралтгүй, найдвартай хангах зорилгоор, Хятадын санхүүжилттэй HHI компани нь Монголын зах зээлд 17 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй юм. Тэрээр олон төрлийн бизнесийн зохион байгуулалтаар дамжуулан эрчим хүчний солилцооны гүүрийг тавьж, найдвартай үйлчилгээний нэр хүндээрээ харилцан ашигтай хамтын ажиллагааны суурийг бэхжүүлсээр иржээ.

-компани маань 2007 онд байгуулагдсан, 2007 оноос 2012 оны хооронд манай компани Petrochina дачин тамсаг компанитай хамтарч ажиллаж, анхны үйл ажиллагаагаа явуулж байсан. Петрочайна дачин тамсаг нь Хятадын газрын тосны группээс Монголд хөрөнгө оруулсан хамгийн анхны нефть олборлогч компани юм. Бид тоног төхөөрөмж угсрах гэрээгээр хамтран ажиллаж үйл ажиллагаа явуулж эхэлсэн гэж захирал Б.Цэцэнбилэг тухайн үеийн компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

CHINA OIL HBP- группийн хөрөнгө оруулж байгуулсан HHI компани нь 2007 онд Улаанбаатар хотод байгуулагдаж, газрын тосны бүтээгдэхүүн борлуулахаас эхлээд эрчим хүч уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа хийх, тоног төхөөрөмж борлуулах зэрэг талд цар хүрээгээ тэлж, Хятад, Монголын эрчим хүчний хамтын ажиллагаанд шинэ үе шатыг нээж, хоёр улсын эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааны гүүр, жишиг байгууллага болсон юм.

Тус компани нь Монголын зах зээлд олон улсын найдвартай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлэхийг зорьж, үйлчлүүлэгчдэдээ мэргэжлийн, үр ашигтай нэгдсэн эрчим хүчний үйлчилгээний шийдлүүдийг санал болгодог. Компани нь технологийн давуу тал ба нөөцийн интеграцын хүчин чадалдаа түшиглэн, Монголын зах зээлд хурдацтай хөгжиж, тослох материал, дизель түлш, бензин, сэлбэг хэрэгсэл, газрын тос, байгалийн хийн ордын тоног төхөөрөмж, нефть химийн байгальд ээлтэй тоног төхөөрөмж ба газрын тос, байгалийн хийн нөөцийг хөгжүүлж ашиглах зэрэг талд түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна.

-2012 оноос хойш зах зээлийн нөхцөл байдлаас болоод тус компани нь үйл ажиллагаагаа нэг харилцагч биш, харин олон харилцагч руу хандсан бодлого хэрэгжүүлж, гадаад худалдааны чиглэлээр үйл ажиллагаагаа тэлсэн юм. Гадаад худалдааны хувьд бид үндсэн бүтээгдэхүүн болох газрын тосны бүтээгдэхүүн, Тухайлбал, тослох материал, бензин, дизель түлш зэргийг оруулж ирсэн. 2012 оноос Хятадын Sinopec  группийн  Монгол Улс дахь албан ёсны эрхтэй тослох материалыг оруулж, Монголын зах зээлд нийлүүлээд тэдэнд таниулсан юм. 2015 оноос хойш тослох материалаас гадна уул уурхай, тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийн талаар гэрээлэгч уурхайнуудтай гэрээ хийж ажилласан байна. Уул уурхайн тоног төхөөрөмж, машины хэрэгслүүдийг хэрэглэгчдийн шаардлага ба компанийн захиалгын дагуу сонотрег брэндийн машин хэрэгслийг Монголын зах зээлд нийлүүлж байна. 2020 оноос хойш компани маань нефтийн бүтээгдэхүүн, бензин зарж эхэлсэн, нефтийн бүтээгдэхүүний хувьд Монголд буй нефтийн бүтээгдэхүүний 80 буюу 90 хувь нь Оросоос орж ирдэг, анх бид ч Оросоос нефтийн бүтээгдэхүүн оруулдаг байсан бол 2023 оноос эхлэн Хятадын Петрочайна групптэй хамтран Монголын баруун аймгийн Ховдын Булган сум, Замын-Үүдээр дамжин авто зам, төмөр замаар нефтийн бүтээгдэхүүн оруулж, Монголын бензин колонкууд, уул уурхайн харилцагч руу шууд холбож нийлүүлэх үйл ажиллагаа явуулж байна гэж Б.Цэцэнбилэг HHI компанийнхаа үйл ажиллагааны талаар танилцуулав.

Тус компани нь зах зээлд үзүүлсэн гарамгай хувь нэмэр болон урт хугацааны хамтын ажиллагаагаараа 2024 онд Хятадын Газрын тос, химийн корпорацаас "Шилдэг түншийн шагнал" хүртэв. Үйлчлүүлэгчдийнхээ олон талт хэрэгцээг хангахын тулд HHI компани 2017 онд Хятадын Шаньдүн мужийн Юаньгэнь нефть химийн компанитай стратегийн хамтын ажиллагаа байгуулж, "Юаньгэнь" брэндийн тослох материалыг нэвтрүүлснээр бүтээгдэхүүнийхээ багцыг улам баяжуулж, зах зээлийн өрсөлдөх чадвар нь шинэ шатанд гарав.

-Компанийн хувьд 50 гаруй ажилтантай, 90 хувь нь Монголын ажилтан ажиллаж байна. Монголд энэ салбарт маш олон компани үйл ажиллагаа явуулж байна. Монголын үндэсний томоохон компаниуд энэ салбарт үйл ажиллагаа явуулдаг. Ганц ялгарах зүйл нь манай компани Хятадын хөрөнгө оруулалттай, бүтээгдэхүүнээ Хятадаас оруулдаг. Толгой компаниар дамждаг учраас мөнгөний эх үүсвэрийн тал дээр санхүүжилт босгоход арай хямд байдаг гэж Б.Цэцэнбилэг ярилаа.

Одоогийн байдлаар HHI компани Монгол Улсын 15 аймаг, хотод тослох материалын 35 жижиглэнгийн худалдааны үйл ажиллагаа явуулж, 132 компанитай урт хугацааны хамтын ажиллагаатай. Тус компани нь Петрочайна дачин тамсаг,  Хятадын төмөр замын нөөцийн Шиньшинь ХХК, Нортерн Интернэшнл Групп зэрэг Хятадын томоохон хөрөнгө оруулалтын компаниуд болон Energy Resource LLC, ЭТТ уурхайн компани, Mongolrostsvetmet SOE зэрэг Монголын төрийн болон хувийн томоохон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаатай байдаг нь тус компанийн эрчим хүчний хангамжийн салбар дахь тогтвортой, найдвартай байдлыг бүрэн харуулж байгаа юм.

HHI компани нь 2024 оноос хойш Оросын газрын тосны групп болон Хятадын Үндэсний Газрын Тосны групптэй урт хугацааны хамтын ажиллагааны харилцаа тогтоож, сар бүр ойролцоогоор 3000 тонн  Евро III болон Евро V стандартын сайн чанарын дизель түлш импортолж байна. 10 мянган тонн дизель болон бензин хадгалах хүчин чадалтайгаас хэрэглэгчдийн хэрэгцээг цаг тухайд нь, тогтвортой хангадаг. Тус компани олон мэргэжлийн тээврийн компаниудтай хамтран ажилладаг бөгөөд аюулгүй ажиллагааны дүрмийг чанд мөрдөж, түлшний бүтээгдэхүүнийг хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай, үр ашигтай хүргэхийг баталгаажуулдаг.

HHI компани нь Мандал, Цэгээ, Ганцмод зэрэг боомтуудаар дамжин, нүүрс, түүхий эд материал, тоног төхөөрөмжийн экспортын бизнес явуулж, нүүрсний экспортын цар хүрээгээ тэлэн, үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлж, Монгол Улс болон бүс нутгийн эрчим хүчний экспортын цогц системийг байгуулахад хүчтэй дэмжлэг үзүүлэв.

-агуулах саваа илүү томруулах,татан авалтын хэмжээгээ нэмэх, тухайн салбартаа тодорхой байр суурь гэх зорилт тавин ажиллаж байна. Одоогоор манай компани Хятад болон Оросоос Монголын зах зээлд бүтээгдэхүүн импортолж байна, дараа нь бид Монголын зах зээлээс гадагш экспортлох зорилго тавиад ажиллах болно гэж Б.Цэцэнбилэг компанийнхаа ирээдүйн ажлын төлөвлөгөөний талаар ярилаа.

Монгол Улс дахь Хятадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн төлөөллийн нэг болох HHI компани нь Хятад-Монголын "Бүс ба Зам"-ын эрчим хүчний хамтын ажиллагаанд үргэлж идэвхтэй оролцож, Монголын эрчим хүчний салбарыг шинэчлэхэд хувь нэмэр оруулж, олон улсын чанар сайтай бүтээгдэхүүн, дэвшилтэт технологийг нэвтрүүлснээр орон нутгийн эдийн засгийн хөгжилд ихээхэн ач тус хүргэв.

-2025 онд уул уурхайн төсөл боловсруулсан, нүүрсний уурхай, зэсийн уурхай дээр хамтарч ажиллах гэрээ хийсэн, баяжуулах үйлдвэрээ барьж байна, дараагийн шатанд Монголоос Хятад руу нүүрс, уул уурхайн бүтээгдэхүүн экспортлох болно. Олон талт үйл ажиллагаа явуулж байж компанийн хүчин чадал Монголын зах зээлд цар хүрээгээ цаашид тэлж,тогтвортой хөгжлийг бий болгоно. HHI компани нь Хятад, Монголын илүү олон аж ахуйн нэгжүүдтэй хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэн, эрчим хүч уул уурхайн бүтээгдэхүүний худалдаа, тоног төхөөрөмж борлуулах зэрэг салбарт улам өргөжин тэлж, орон нутгийн эрчим хүчний аюулгүй байдал, тогтвортой хөгжилд улам их хувь нэмэр оруулсаар байх болно гэж Б.Цэцэнбилэг сурвалжилгын төгсгөлд ярилаа.

Зохиогч: Нийтлэл: ЮЙ-ИН, Х.АРВИНТАЛ, Д.МӨЧИР, Г.АЛС, Н.ЦОВОО

Найруулагч: Х.АРВИНТАЛ

Эх сурвалж : Солонго мэдээллийн төв

Онцгой байдлын ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
Сүүлийн үед Онцгой байдлын байгууллагын гал түймрийн улсын хяналтын байцаагч гэх албан тушаалын нэрийг барьж, худалдаа, үйлчилгээ эрхлэгч иргэн, хуулийн этгээдээс мөнгө залилан авахыг завдсан болон мөнгө шилжүүлэн авсан тохиолдол бүртгэгдээд байна.

Тодруулбал, тус этгээд нь иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудтай 96100899, 80570899 дугаарын утсаар холбогдон, “Улсын хэмжээнд хяналт шалгалт зохион байгуулж байгаа бөгөөд танай байгууллагад гал түймрийн аюулгүй байдал, гамшгаас хамгаалах бэлэн байдлын хяналт шалгалт хийхээр дөрвөн алба хаагч очих тул өдрийн хоол болон сургалтын материалын зардлыг шийдвэрлэх шаардлагатай” хэмээн худал мэдээлэл өгч, хувь хүний данс руу мөнгө шилжүүлэн авсан байна.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид сургалт зохион байгуулах, хяналт шалгалт хийх зэрэг төрийн үйлчилгээг үзүүлэхдээ иргэн, хуулийн этгээдээс ямар нэгэн байдлаар мөнгө, төлбөр, хандив авах нь хуулиар хориотой болохыг анхааруулж байна.

Харин иргэн, хуулийн этгээд нь Галын аюулгүй байдлын тухай хуулийн 6.1.3-т заасны дагуу “Галын аюулгүй байдлын дүгнэлт” гаргуулах тохиолдолд Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 33.1.4-т заасан тэмдэгтийн хураамжийг зөвхөн Төрийн сангийн дансанд төвлөрүүлдэг журамтай болно.

Иймд, дээрх болон үүнтэй төстэй дуудлага, мэдээлэлд сэрэмжтэй хандаж, хувь хүний дансанд мөнгө шилжүүлэхгүй байхыг иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудад онцгойлон анхааруулж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Наадмын амралт БЯМБА НЯМ гарагт таарвал шилжүүлж амраах тухай хуулийн төсөл БУЦААГДЖЭЭ
УИХ-ын гишүүн Б.Уянга, О.Батнайрамдал нар Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг нэг жилийн өмнөхөн (2025.06.24) өргөн мэдүүлж байлаа.

Уг хуулийн төсөл батлагдсанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр, Цагаан сар тухайн долоо хоногийн амралтын өдрүүдтэй давхацсан тохиолдолд дараагийн долоо хоногийн ажлын өдрүүдэд шилжүүлэн амардаг болно. Мөн Хөдөлмөрийн тухай хуульд өөрчлөлт оруулж Нийтээр тэмдэглэх баярын өдөр нь долоо хоног бүрийн амралтын өдөртэй давхацсан бол шилжүүлэн амардаг болох агуулгатай байсан.

2025 оны долоодугаар сард уг хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг шийдсэн боловч баталж амжаагүй хаврын ээлжит чуулган завсарласан. Улмаар намрын ээлжит чуулганы үеэр батлуулахаар эцсийн хэлэлцүүлгийг 2025 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Төрийн байгуулалтын байнгын хороогоор явуулж, УИХ-ын чуулганы хуралдаанд танилцуулах гэж байв.

Гэвч тухайн хуулийн төслийг санаачилсан гишүүдэд буцаасан талаар албан эх сурвалжаас мэдээлэл өглөө.

Энэ жилийн Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 11, 12-ы өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа. Хэрэв Засгийн газрын хуралдаанаар уг асуудлыг шийдэхгүй бол долоодугаар сарын 16-ны Пүрэв гарагаас ажил эхлэх юм байна. Долоодугаар сарын 11, 12-ны өдрийг 16, 17-ны Пүрэв, Баасан гарагт шилжүүлэн амраавал долоодугаар сарын 20-ны Даваа гарагаас ажил эхлэх юм.

Гэхдээ өнгөрсөн жил Засгийн газрын хуралдаанаар Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баярын өдрүүдийн 12, 13-ны өдөр нь Бямба, Ням гарагт тохиож байгаа тул 2025 оны долдугаар сарын 16, 17-ны өдрийн Лхагва, Пүрэв гарагт ажилтан, албан хаагчдыг амраах зохицуулалт хийхээр шийдвэрлэж байжээ.

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм.

Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг.

Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог. Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

П.Эрхэмбаяр: Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно
Хуульч, өмгөөлөгч П.Эрхэмбаяртай ярилцлаа.

-Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төсөл Ерөнхийлөгч оруулж ирсэн. Түүний санаачилсан энэ зохицуулалтад УИХ-ын гишүүний ёс зүйн зөрчил гаргасныг яг аль байгууллага, ямар шалгуураар тогтоох ёстой вэ?

-УИХ гишүүний ёс зүй, өргөсөн тангарагтай холбогдуулан шүүх эрх Үндсэн хуулийн цэцэд байдаг. Хууль зөрчсөн, гэмт хэрэг үйлдсэнтэй холбоотой шүүх эрх Монгол улсын шүүх байгууллагад байдаг. Мэдээж ёс зүйн зөрчилтэй холбоотойгоор төрийн байгуулалтын байнгын хороо, ёс зүйн дэд хороо зэрэг шалган тогтоох эрхтэй бүтэц бий. Харин УИХ-н гишүүнийг өргөсөн тангарагтай нь холбогдуулан шүүх эрх ганцхан Үндсэн хуулийн цэцэд байдаг. Цэц их суудлаараа эгүүлэн татах үндэслэлтэй гэж үзвэл УИХ чуулганаараа батламжлах л үүрэгтэй. Өөрөөр хэлбэл дахин УИХ хэлэлцэнэ, хянана, шүүнэ гэдэг ойлголт байхгүй.

Дээрх тогтолцоог зохицуулдаг хуулийг энгийнээр агуулга зохицуулсан буюу материаллаг хууль гэж нэрлэдэг. Эдгээр хуулиуд одоо хүчин төгөлдөр дагаж мөрдөгдөж байна. Ийм хууль байхад давхардуулан материаллаг хууль баталж эгүүлэн татах талаар хуулийн төсөл санаачилж болохгүй. Ингэх юм бол ерөнхийлөгч УИХ-ын халдашгүй байх эрхэд халдсан гэж үзнэ. Одоо нэг намын дарга өргөн барьсан төсөл бий. “Жагсаалтын гишүүнийг эгүүлэн татах тухай” гэсэн хууль. Энэ байж болохгүй. Ард түмний төлөөлөл болсон УИХ-ын гишүүнийг Ерөнхийлөгч, эсвэл Намын дарга эгүүлэн татаад байвал парламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй болно. Материаллаг хуулийг хэрхэн хэрэгжүүлэх, ямар хугацаанд эгүүлэн татах, хэд хоногт хэлэлцэх, яаж албажуулах зэрэг үйл ажиллагааг зохицуулсан хуулийг процессын хууль гэдэг. Ерөнхийлөгчийн санаачилсан төслийг процессын хууль гэж ЕТГ-аас тайлбарлаж байсан. Дээр дурдсан Цэц их суудлаараа нэр бүхий гишүүнийг эгүүлэн татах үндэслэл байна гэж үзээд байхад одоо болтол УИХ хэвээрээ байна. Өөрөөр хэлбэл, энд процессын хуулийн хэрэгцээ шаардлага дутагдсан гэж үзээд төсөл санаачилсан байна гэж ойлгосон. Учир нь тухайн гишүүнийг эгүүлэн татах асуудлыг УИХ-ын чуулганд оруулж ирэхгүй 2028 он хүртэл бариад, дараад хэвтээд байх боломж байна. Цэцээс эгүүлэн татах шийдвэр ирвэл хэд хоногт хэлэлцэх юм, яаралтайгаар оруулах юм уу? Хэд хоногийн дотор эцэслэх юм гэх мэт нарийвчилсан процессын хуулийн шаардлага хэрэгтэй байна гэж үзсэн байж магадгүй.

-Парламентын гишүүнийг ёс зүйн үндэслэлээр эгүүлэн татах практик дэлхийд хэр түгээмэл байдаг вэ. Хэрэв Монголд нутагшуулбал юуг анхаарах ёстой вэ?

-Парламентын засаглалт улсад гишүүн нь байнгын хороо, дэд хороодын ажилд оролцох үүрэгтэй байдаг. Хэрэв хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр оролцохгүй бол мандатаа хасуулах буюу эгүүлэн татдаг. Тухайлбал, Намибид дараалан 10 хуралдаан таслах болон намын харьяаллаа соливол, Энэтхэг тодорхой гэмт хэрэг үйлдсэн, ёс зүйн зөрчил гаргасан бол Парламентын даргын шийдвэрээр эгүүлэн татдаг. Аргентин, АНУ, Японд 3/2, Тайландад 4/3, Финланд 6/5 зэрэг олонхын шийдвэрээр эгүүлэн татдаг. Парламентын гишүүнийг эгүүлэн татсан шийдвэртэй холбогдуулан эс зөвшөөрч үндсэн хуулийн шүүхээр шийдвэрлэх процесс олон оронд байдаг.

Монгол Улсын хувьд бол Үндсэн хуулийн Цэц үнэхээр хуулийн хүрээнд улс төрөөс ангид шийдвэр гаргаж үндсэн хуулийг хамгаалж ажилладаг бол УИХ-ын гишүүний тангараг өргөсөн, ёс зүйн зөрчил гаргасантай нь холбогдуулан шүүдэг зохицуулалт хадгалагдах нь буруудах зүйлгүй. Энэ зохицуулалт байхгүй бол гишүүнийг ёс зүйн зөрчил гаргасан, тангаргаас няцсан гэдгийг мэргэжлийн өндөр түвшинд хэн шүүх вэ. Ерөнхийлөгч үү, прокурор уу гэдэг асуулт гарч ирнэ. Хүссэн хүсээгүй муу ажилласан, ёс зүйн зөрчилтэй гишүүдийг дараагийн сонгуулийн жил ард түмэн дүнг нь тавьдаг.

-Хэрэв энэ хуулийг буруу хэрэглэвэл гүйцэтгэх засаглал, эсвэл нэг улс төрийн хүчин парламентын гишүүдэд шахалт үзүүлэх хэрэгсэл болж хувирах эрсдэл бий юу?

-2016 оноос хойш УИХ гэдэг төрийн эрх барих дээд байгууллагын хүчийг сулруулж, кабинет шиг болгох гэж оролдсон маш олон хууль баталсан. УИХ-ын гишүүд бол өндөр албан тушаал. Сүүлийн үед хотын хурган дарга орж ирж загнаж байна, ерөнхийлөгчийн тамгын газраас ирж зандарч байна, УИХ-ын тамгын дарга нар нь загнаж байсан. УИХ-ын дарга нь кабинет болгох гэж оролдсон. Төрийн эрх барих дээд байгууллагын төлөөлөл гэж бусад бүтэц нь харахгүй байна. Гэвч нэг гишүүн багадаа 30 мянган иргэнийг төлөөлөөд сууж байгаа, хэн дуртай нь дарамталж, загнаж, хүслээрээ кноп даруулдаг бол ардчилсан праламентын засаглалтай гэж хэлэх боломжгүй. Үүнд гишүүд өөрсдөө маш их буруутай гэж хардаг. Энэ нь улам сул, бусад бүтэц орж ирж ажил заах боломжийг олгоод байна. Парламент хэрэв ажлаа сайн хийдэг бол юу гэж Ерөнхийлөгч хуулийн төсөл санаачилж орж ирэх вэ.

-Дэлхийн түүхэнд А.Гитлер, Ж.Сталин зэрэг удирдагчид хууль, ёс зүй гэх ойлголтыг улс төрийн өрсөлдөгчөө шахахад ашиглаж байсан жишээ бий. Энэ талаас нь харвал ийм зохицуулалт авторитар хэлбэр рүү гулсах эрсдэлтэй юу?

-УИХ-ын гишүүнийг хугацаанаас өмнө эгүүлэн татах зургаан үндэслэл байдаг. Гишүүн өөрөө ч хүсэлт гаргаад эгүүлэн татагдаж болдог юм биш. Ерөнхийлөгч болсон, хүндэтгэн үзэх шалтгаантай хүсэлтээ өгснийг УИХ зөвшөөрсөн, өвчний улмаас бүрэн эрхийг хэрэгжүүлэх боломжгүй болсон гэж УИХ үзсэн, ҮХЦ-ийн шийдвэр эгүүлэн татах үндэслэлтэй байна гэж УИХ зөвшөөрсөн, Шүүхийн шийдвэрээр гэм буруу нь тогтоогдсон, Нас барсан. Ёс зүйтэй холбоотой зохицуулалт үнэхээр шаардлагатай гэж үзвэл одоогийн Монгол Улсын их хурлын тухай хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулах боломжтой. Харин материаллаг хууль санаачилбал буруу, процесс зохицуулбал зөв. Шалтгааныг нь дээр дурдсан. Эцсийн шийдвэрийг УИХ өөрөө л гаргана. Батлах юмуу? Эс батлах юм уу? гэдгээ. Хэрэв процессын хуулийн төсөл ярьж орж ирээд материаллаг хуулийн агуулга батлах юм бол дэглэм шууд авторитар хэлбэрт шилжих эрсдэлтэй. Тэгвэл УИХ-ын гишүүн сонгогддог биш томилогдож, халагддаг албан тушаал болно.

-Манайд заавал ийм хууль зайлшгүй хэрэгтэй гэж үзвэл улс төрийн ашиглалтаас сэргийлэхийн тулд ямар хамгаалалтын механизм заавал суулгах ёстой вэ?

-Үндсэн хуулийн Цэцийн Их суудлын шийдвэр хэрэгжихгүй байгаа бол үүнийг хэрхэн зохицуулах вэ гэдэг асуудал гарч ирнэ. УИХ өөрөө энэ асуудлаа авч хэрэгжүүлж явахгүй бол бусад бүтцээс ажлыг нь зааж орж ирэх нь цаг хугацааны асуудал мөн. Материаллаг хуулийн төсөл байвал гишүүд тогтолцоогоо хамгаалах нь зүйн хэрэг. Хэн нэгэн намын дарга гишүүнийг эгүүлэн татмаар байна гэдэг зоргоор хуулийн төсөл өргөн мэдүүлж явж болохгүй.

УИХ-ын гишүүд өөрсдөө чадварлаг, төрийн хар хүн байхад хэн ч гаднаас ямар ч хууль батлуулах гэж орж ирсэн боломжгүй, УИХ-д халдаж чадахгүй, дархлааг хамгаалж чадна.

М.МӨНХЦЭЦЭГ

ӨДРИЙН СОНИН

МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог
Боловсролын сайд Л.Энх-Амгалан дөрвөн жилийн өмнөх “асуудал”-тайгаа дахин туллаа. Учир нь, тэрээр өмнө нь Боловсрол, шинжлэх ухааны сайд байхдаа “...МУИС-ийн нэрний давхардлыг арилгах асуудлыг хуулийн хүрээнд шийдүүлж, удахгүй нэг талд нь гаргана. Би МҮИС гэдэг нэрийг хууль бусаар авч ашиглан, ашиг орлого олох хэрэгсэл болгож байгааг буруутгаж байна. Дээр нь, МУИС-ийн оюуны өмч болох нэрийг нь давхардуулж олгосон тухайн үеийн Боловсролын яамны албан тушаалтнууд, Улсын бүртгэлийн газрыг буруутгаж байгаа юм. Нэрийн давхардал үүссэн нь оюуны өмчийн хулгай” гэж үздэг байсан. Тэрээр 2021 оны есдүгээр сарын 2-нд “…МҮИС бол МУИС-тай адилхан нэр авснаар олон мянган хүүхдийн ирээдүйн боловсролд эрсдэл үүсгэсэн, гэмт хэргийн шинж чанартай харагдаж байна. МҮИС хэмээх нэр Монгол түмний өмч. Хэн нэгний хувийн компани үүнийг өмчилж, бизнес хийх эрх байхгүй” гэж байв. Тиймээс, уг асуудалд нэлээд анхаарал тавьж ажилласан. Улмаар, 2022 оны аравдугаар сарын 5-нд МУИС-ийн 80 жилийн ойд оролцохдоо “...Монгол Улсад орчин цагийн дээд боловсролын тогтолцоо үүссэний 80 жилийн ой тохиож байна. Энэ түүхийг МУИС бүтээсэн. АИХ-ын тогтоолоор 1992 онд МУИС-ийн нэрийг МҮИС гэж нэрлэсэн. Энэ нэр МУИС-ийн оюуны өмч гэсэн үг. Энэ түүхийг хэн нэгэн этгээд хууль бус үйлдлээр өмчилж, ашиглаж болохгүй. Энэ бол гэмт хэрэг. Тийм учраас 80 жилийн ойн хурал дээр энэ түүхэн нэр МУИС-даа хадгалагдан үлдэх ёстой” гэж байжээ.

Сайд яагаад ингэж хандах болсон нь учиртай. Уг нь, МУИС англи нэршлийнхээ “Mongolian National University”,“MNU” хувилбарыг Монгол Улсын “Барааны тэмдэг, газар зүйн заалтын тухай” хуулийн дагуу Оюуны өмчийн газраар дүгнэлт гаргуулжаад баталгаажуулсан. МУИС дээрх нэршлүүдийг 12278, 12279 дугаартайгаар хууль ёсоор эзэмшдэг. Гэтэл олон жилийн туршид гадаадад ч, дотоодод ч тус сургуулийг МҮИС-тай андуурсан тохиолдлууд тасралтгүй гарсан. Тодруулбал, МҮИС хэмээх нэрний товчлол нь МУИС-тай андуурагддаг. Зарим иргэд “…Хүүхдээ МУИС-д орууллаа гэсэн чинь хувийн нэг сургууль болж таарлаа. Бид хүүхдээ тэнд сургахгүй. МУИС-д сургахыг хүсч байна” гэж өргөдөл хүсэлт гаргадаг. Гадаадаас ч, МУИС-д сурахаар ирсэн оюутнууд МУИС гээд МҮИС-д элссэн тохиолдол цөөнгүй гарчээ. Энэ талаар, 10 гаруй жилийн өмнө ШӨХТГ-т гомдол мэдээлэл очиж байсан удаатай.

Сүүлдээ, “…МУИС-ийн нэрийг МҮИС ашиглаад байж болохгүй юм байна” гэдэг ойлголт нийгэмд үүсэж энэ асуудлаарх маргаан 2020 оноос хойш шүүхээр явсан. Тэгж явсаар, Дээд шүүх 2025 оны хоёрдугаар сарын 3-нд уг маргааныг эцэслэсэн. Ингэхдээ, МУИС-ийн нэр хэвээр үлдээж, МҮИС хууль зөрчсөн гэж үзсэн. Тодруулбал, 2020 оноос эхлэн МУИС, МҮИС хоёр сургуулийн нэр, бараа тэмдэгтийн маргаан гурван шатны шүүхээр орж шийдэгдсэн. Улмаар, 2022 онд УБЕГ-ын байцаагч МҮИС нэрийг хүчингүй болгосон. Үүнээс үүдэн МҮИС-ээс УБЕГ-ын байцаагчийг “…МҮИС нэрийг цуцалсан” гэх шалтгаанаар шүүхэд дахин нэхэмжлэх гаргасан байдаг. Тэгж тэгж өнгөрсөн хавар буюу 2025 оны хоёрдугаар сарын 4-нд уг асуудлаар Дээд шүүх эцсийн шийдвэр болох тогтоолоо гаргачихсан байдаг. Түүнд “…Их сургуулийн үйл ажиллагаа явуулах лицензтэй “Монголын үндэсний их сургууль” нь нэрээ өөрчлөөгүй, өөрчлөн байгуулагдаагүй байхад 2013 онд “Монголын үндэсний их сургууль” ХХК-ийг “…Их сургуулийн үйл ажиллагаа явуулах сургалтын лицензтэй” гэж шинээр бүртгэсэн. Энэ нь хууль тогтоомжид заасан үндэслэлгүй бөгөөд тийм захиргааны актыг гаргах эрх хэмжээгүй этгээд шийдвэр гаргасан” хэмээн шийджээ. Өөрөөр хэлбэл, МҮИС-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, МУИС-ийн гомдлыг хангаж уг маргааныг эцэслэн шийдвэрлэсэн. “…Маргаан ингээд дууссан” гэж байтал Боловсролын яамны Төрийн нарийн бичгийн дарга Х.Батжаргал санаатай, санамсаргүй нь тодорхойгүйгээр 2025 оны арваннэгдүгээр сарын 27-нд УБЕГ-ын дарга Д.Даваанямын нэр дээр “Шүүхийн магадлал хэрэгжүүлэх тухай” 02/5026 тоот албан бичгийг илгээсэн байна. Түүндээ “…Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2024 оны гуравдугаар сарын 27-ны өдрийн 221/МА2024/0213 дугаар шүүхийн магадлалаар БСШУ-ы сайдын 2022 оны аравдугаар сарын 25-ны өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” А/421 дүгээр тушаалын 1 дэх заалтыг хүчингүй болгохоор тогтоосон байна. Дээрх шүүхийн магадлалыг хэрэгжүүлж гаргасан Боловсролын сайдын 2025 оны аравдугаар сарын 14-ний өдрийн “Тушаалын холбогдох заалтыг хүчингүй болгох тухай” А/491 дүгээр тушаалыг хавсралтаар хүргүүлж байна. Зөвшөөрлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн хуулийн этгээдийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1.11 дүгээр зүйлд заасны дагуу улсын бүртгэлд бүртгүүлж, иргэний эрх зүйн чадвар нь үүссэн, татвар төлөгчөөр бүртгүүлсэн хуулийн этгээд зөвшөөрөл авах хүсэлт гаргахаар заасан. Иймд тус сургуулийн их сургуулийн ангиллыг сэргээсэн байх тул Боловсролын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “…Боловсролын сургалтын байгууллага нь цэцэрлэг, ЕБС, мэргэжлийн боловсролын сургууль, политехник коллеж, коллеж, дээд сургууль, их сургууль байна” гэж заасны дагуу МҮИС-ийг улсын бүртгэлд бүртгэж өгөхийг уламжилж байна” гэсэн байгаа юм.

Үүнийг нь МҮИС-ийнхан барьж аваад шүүх рүү харайлгачихсан. Ингээд, нэрийн маргаан дахин сэдэрсэн байна. Харин УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан Боловсролын сайдаар томилогдсоныхоо дараахан яамныхаа хурал дээр “…Үндэсний гэдэг тодотголтой их сургуулиудыг “…Ийм нэртэй байж болохгүй ээ” гэж хуульчлаад явсан. Яагаад үндэсний гэдэг нэрийг энэ сургуулиуд очоод авчихсан юм бэ. Тэр МҮИС гэдэг нэр хууль бус гэдэг дээр бүх шийдвэрүүд нь гарсан. Тэр нэр яагаад өөрчлөн зохион байгуулагдахгүй байгаа юм. Хэнээсээ айгаад байгаа юм бэ” хэмээн бухимджээ.

Ер нь бол, сүүлийн жилүүдэд дээрх байдлаар МУИС-ийн нэрийг ашиглаж, нэр хүндийг нь үнэгүйдүүлэх оролдлого гарч буй юм. Үүнийгээ МҮИС хүлээн зөвшөөрөлгүй, ямар нэг арга саам хайж олоод шүүхээр заргалдсаар байгаа юм. Ингэхдээ, “…Шүүх дээрх шийдвэрүүдийг гаргахдаа МҮИС-ийн төгсөгчдийн эрх ашиг зөрчсөн”, “…Хувийн бизнесийг дээрэмдэж байна” гэж гомдоллодог. Гэтэл, МУИС-ийн нэрийг МҮИС-ийнхтай андуурснаар гадаад, дотоодоос суралцагчид хохирсон байдаг. Сонсоход, хэдэн хүний асуудал мэт боловч, цаад хор хөнөөл нь хэмжихэд хэцүү юм. Явсаар, МУИС-ийн нэрийг МҮИС ашигласны хохирогч нь Монгол Улс болдог. Учир нь, МУИС бол 1942 онд байгуулагдсан, Монголын хамгийн том, судалгааны тэргүүлэх, анхны их сургууль юм. Мөн улс орны хөгжлийн тулгуур, мэдлэгийн цөм болсон үндэсний тэргүүлэх сургууль гэгддэг. Тэр утгаараа, нийгэм, эдийн засгийн салбарт өндөр үүрэг гүйцэтгэдэг билээ. Хамгийн хачирхалтай нь, улсынхаа хамгийн том их сургуультай нэр булаацалдсан явдал Монголд л ганц гарч байгаа бололтой. Бусад улс оронд хэн нэгэн бизнесмэн МҮИС шиг хувийн сургууль байгуулах байтугай, тэр талаар бодох ч боломжгүй юм байна. Яагаад гэвэл, МУИС шиг их сургуулийнх нь нэр хуулиар хамгаалагддаг. Нэр байтугай үйл ажиллагааны давхардал ч үүсгэх бололцоо олгодоггүй байна. Тэгж л, МУИС шиг их сургуулиа дархалж өгсөн байдаг. Тэр утгаараа, өнөөгийн МҮИС шиг МУИС-тай заргалдах нь манайхаас бусад улсад хуулийн бөгөөд ёс зүйн томоохон зөрчил гэж болно.

Б.ГАРЬД

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 21. МЯГМАР ГАРАГ. № 75 (7817)

Салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага,мэдээлэл бүртгэгджээ
Өнгөрсөн амралтын өдрүүдэд буюу дөрөвдүгээр сарын 17-19-ний өдрүүдэд нийт нутгаар хүчтэй салхитай, цасан болон шороон шуурга шуурч, зарим аймаг, сумын нутгаар гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсэн бөгөөд салхи шуурганы улмаас айлын гэр нурсан, барилгын дээвэр хууларсан 12 дуудлага мэдээлэл бүртгэгджээ.

Үүнээс 4 байшин, нэг агуулахын дээвэр хууларч, 3 айлын гэр нурсан дуудлага, мэдээллээр тухайн аймаг, сумын нутгийн захиргааны байгууллагаас хохирлыг тогтоох, сэргээн босгох арга хэмжээг хэрэгжүүлсэн юм.

Тухайлбал, Баянхонгор аймгийн Галуут суманд дөрөвдүгээр сарын 18-ны өдрийн 16:20 цагийн орчимд 23 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас сумын ЗДТГ-ын өвсний агуулахын 10х30 метрийн хэмжээтэй дээврийн 2х4 метрийн хэмжээтэй хэсэг хууларсан, мөн аймгийн Бөмбөгөр суманд 22-24 м/с хүчтэй шороон шуурга шуурсны улмаас хүүхдийн цэцэрлэгийн Б байрны дээвэр хууларлаа.

Цаг агаарын аюулт үзэгдлийн улмаас төөрсөн, сураггүй болсон гэсэн дуудлага мэдээлэл бүртгэгдээгүй бөгөөд хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учраагүй байна.

Бохир усны "Туул-1" коллекторын шугам ашиглалтад орсноор 300 мянган өрхийг төвийн системд шинээр холбоно
“Туул-1” коллектор нь Гачуурт, Хужирбулан, Улиастай, Налайх, Амгалан, Шархад, Дамбадаржаа, Долоон буудал, Баянхошуу, Толгойт, Баянголын ам орчмын хорооллуудын бохир усыг шууд болон одоо ажиллаж байгаа Налайхын, өмнөдийн, төвийн болон 23 дугаар коллектороор дамжуулан төв цэвэрлэх байгууламжид хүргэх онцгой ач холбогдол бүхий шугам юм. Улаанбаатар хотын бохир ус дамжуулдаг систем ачааллаа даахаа больсон. Иймээс Гачуурт тосгоноос Төв цэвэрлэх байгууламж хүртэл 32 км үргэлжлэх Улаанбаатар хотын бохир усны "Туул-1" коллекторыг барих шийдвэрийг 2007 онд гаргасан ч хэрэгжиж чадаагүй олон жил болсон. Харин УСУГ-аас “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлыг өнгөрсөн оны намраас эхлүүлсэн бөгөөд зөвхөн дулааны улиралд хийдэг гэх ажлыг улирал харгалзахгүйгээр үргэлжлүүлж байна.

2025 оны намар УСУГ-аас ажлын зургийн өөрчлөлт батлагдсан даруйд долоон бригад 70 гаруй хүний бүрэлдэхүүнтэй зохих хугацаанд ажлыг гүйцэтгэж байгаа юм. Энэхүү шинэ бохирын шугам өргөтгөл нь Улаанбаатар хотод ашиглагдаж байгаа шугамуудаас хамгийн өргөн буюу 1.5 метрийн диаметртэй. Баянзүрхийн хэрэглэгчдээс эхлээд Төв цэвэрлэх байгууламж хүртэлх ачааллыг хуваалцах үүрэгтэй. Тус шугам тавигдсанаар төвийн коллекторын ачаалал 50 хувиар буурна. Хэрвээ “Туул 1” коллектор ашиглалтад орохгүй бол цаашид шинэ бүтээн байгуулалтыг хүлээн авах боломжгүй нөхцөл байдал хотод үүснэ. Одоо хийж буй энэхүү шугам хоолой нь бохир усанд тэсвэртэй, хөрсний даац авах чадвартай гэдгээрээ онцлог.

“Туул-1” коллекторын трасс дагууд 79 нэгж талбар газар чөлөөлөлтөд өртсөн. Өнөөдрийн байдлаар 25 нэгж талбарыг чөлөөлсөн. “Туул-1” коллекторын 3, 4 дүгээр хэсгийн Ф1200-1500 мм-ийн голчтой шугамаас угсралт хийгдээгүй 10.4 км шугамын угсралтыг хийж дуусгаснаар Улаанбаатар хотын ариутгах татуургын гол цуглуулах шугамын хүчин чадал 80 хувиар нэмэгдэж, шинээр 300 мянган өрхийг ариутгах татуургын төвлөрсөн системд холбох боломжтой болно. Шугамын ажил гүйцэтгэлтэй холбоотой газар чөлөөлөлтийг энэ оны II, III улиралд зохион байгуулж шугам угсралтын ажлыг богино хугацаанд хийж дуусгахаар төлөвлөжээ. Иймээс иргэд, ААН, байгууллагуудыг “Туул-1” коллекторын шугам угсралтын ажлын явцын талаарх мэдээллийг бүрэн авч, хамтран ажиллахыг уриалж байна.