Цаг үе - Uvs.nutag.mn

Увсын Наранбулагт 50 см зузаан цас оржээ
Цаг уур, орчны шинжилгээний газраас танилцуулсан мэдээллээр хээрийн цасны хэмжилтийн аравдугаар сарын 20-ны мэдээгээр нийт нутгийн 20 орчим хувьд цастай гарчээ. Тодруулбал, Баян-Өлгий, Ховдын ихэнх, Увс, Завхан, Хөвсгөлийн зарим, Архангай, Булган, Говь-Алтай, Дархан-Уул, Сэлэнгэ, Өвөрхангайн цөөн, Баянхонгор, Улаанбаатар, Орхон, Төв, Өмнөговийн ганц нэг сумдаар 1-9 см зузаан байна. Харин Увсын Ховд, Түргэн, Зүүнхангай, Завхан, Баруунтуруун, Завханы Яруу, Цэцэн-Уул, Цагаанчулуут, Цагаанхайрхан, Тэс, Түдэвтэй, Их-Уул, Хөвсгөлийн Цагаан-Уул, Улаан-Уул, Рашаант, Жаргалант, Арбулаг, Архангайн Жаргалантад 10-18 см байгаа бол Увсын Наранбулаг, Малчин, Өмнөговь, Өндөрхангай, Хяргас, Завханы Идэрт 20-50 см зузаан цастай байгаагаас хамгийн их нь Увсын Наранбулагт 50 см цас орсон байна.

Төсөв 2027: Хөвсгөл, Завхан, Увс аймаг тэргүүлэв
Засгийн газраас ирэх 2027 оны төсвийн төслөө УИХ-д өргөн бариад буй. Хуулийн төсөлд 2027 оны төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.3 их наяд төгрөг, зарлагыг 43.6 их наяд, алдагдлын хэмжээг 2 их наяд 306 тэрбум төгрөг байхаар тусгажээ. Мөн 2027 оны төсвийн зарлагын 5.77 их наяд төгрөгийг хөрөнгө оруулалтад зарцуулахаар төлөвлөж, Засгийн газрын өрийн үндсэн төлбөрт 5.99 их наяд төгрөг төлөхөөр тооцсон байна.

Ийнхүү Монгол Улсын нэгдсэн төсөв өргөн баригдсаны дараа аль аймагт хэдэн төгрөгийн санхүүжилт тавигдсан нь олны анхаарлыг татдаг.

Жил бүрийн төсөв хэлэлцэх үеэр Ерөнхийлөгч болон Ерөнхий сайдын нутаг төсвийн хуваарилалтаас хамгийн том бялгууг хүртлээ гэх шүүмжлэл өрнөдөг. Тэгвэл ирэх онд 14 аймагт улсын төсвөөс дэмжлэг олгоно. Тодруулбал, Хөвсгөл аймагт хамгийн өндөр буюу 56.3 тэрбум төгрөг хуваарилсан бол хамгийн бага мөнгийг Говьсүмбэр аймагт 9.8 тэрбум төгрөг тусгажээ. Өөрөөр хэлбэл, хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймаг хамгийн бага төсөвтэй Төв аймгаас даруй зургаа дахин их төсөвтэй байна.

Хамгийн өндөр төсөвтэй Хөвсгөл аймгийн дараагаар Завхан аймагт 51 тэрбум, Увс аймагт 49.6 тэрбум төгрөгийн дэмжлэг олгох гэнэ.

Үүнээс гадна ирэх онд Архангай аймагт 36.5 тэрбум, Баян-Өлгий аймагт 19.3 тэрбум, Баянхонгор аймагт 29.2 тэрбум, Булган аймагт 14.4 тэрбум, Говь-Алтай аймагт 13.9 тэрбум, Дундговь аймагт 23.8 тэрбум, Өвөрхангай аймагт 24.5 тэрбум, Сүхбаатар аймагт 12.4 тэрбум, Ховд аймагт 27 тэрбум, Хэнтий аймагт 27 тэрбум төгрөгийн санхүүгийн дэмжлэг олгох гэнэ.

Харин 2027 оны төсвийн жилд нийслэлээс гадна долоон аймаг улсын төсөвт орлого төвлөрүүлэхээр тооцжээ. Тодруулбал, Өмнөговь аймаг хамгийн их орлого буюу 1.5 их наяд төгрөг төвлөрүүлэх бол Улаанбаатар хот 421.5 тэрбум төгрөг, Орхон аймаг 107 тэрбум төгрөг, Дорноговь аймаг 16.8 тэрбум төгрөг, Сэлэнгэ аймаг 12.1 тэрбум төгрөг, Дархан-Уул аймаг 11.8 тэрбум төгрөг, Төв аймаг 3.4 тэрбум, Дорнод аймаг 600 сая төгрөгийг орон нутгийн төсвөөс улсын төсөвт орлого төвлөрүүлэх гэнэ.

График: 2027 оны төсвийн жилд орон нутгийн төсөвт доор дурдсан хэмжээтэй санхүүгийн дэмжлэг олгоно.

Д/д

Аймаг

Олгох санхүүгийн дэмжлэгийн хэмжээ /сая төгрөгөөр/

1

Архангай

36,556.8

2

Баян-Өлгий

19,370.0

3

Баянхонгор

29,267.9

4

Булган

14,450.8

5

Говь-Алтай

13,935.7

6

Дундговь

23,823.4

7

Завхан

51,053.1

8

Өвөрхангай

24,554.2

9

Сүхбаатар

12,404.9

10

Увс

49,600.1

11

Ховд

27,024.3

12

Хөвсгөл

56,393.9

13

Хэнтий

27,060.7

14

Говьсүмбэр

9,844.5

Нийт дүн

395,340.4

Малдаа яваад сураггүй болсон 26 настай эмэгтэйг хайж байна
Увс аймгийн Тариалан сумын Бургастай багийн нутаг аймгийн төвөөс зүүн урд зүгт 45 км, сумын төвөөс баруун хойд зүгт 50 км зайтөй Маш хэмээх газарт малчин 26 настай эмэгтэй А 10-р сарын 15-ны 07:00 цагийн орчимд малаа хайж яваад, сураггүй болжээ.

Энэ тухай дуудлагыг мөн өдрийн 16:50 цагт өгсөн байна. Тус аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх аврах салбарын алба хаагчид, сумын Мэргэжлийн анги, ар гэрийнхэн иргэн А-г эрэн хайх ажиллагааг эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна гэж ОБЕГ-аас мэдээлэв.

З.Мэндсайхан сайд нутгийнхнаа тойглож явна
Н.Учралын Засгийн газрын Сангийн сайдаар сонгогдсон З.Мэндсайхан сайд Ховдын угшилтай. Тэрбээр 2024 оны УИХ-ын сонгуульд Ховд, Увс, Говь-Алтай зэрэг баруун бүсээс сонгогдсон нэгэн. Улсын их ажлын хажуугаар З.Мэндсайхан сайд Ховд аймгийн нутгийн зөвлөлийн даргаар ажилладаг бөгөөд Сангийн сайдаар томилогдсоныхоо дараа нутгийн алдартай бөхчүүд, УИХ-ын гишүүд зэрэг нутгийнхаа нэр хүндтэй хүмүүсийг тойглож, дайлж явна.

Шинээр томилогдсон Сангийн сайдад төсвийн орлого тасарсан, орлого буурсан, төсөв нь алдагдалтай цаг үед улсынхаа төсөвт санаа зовниж суух их ажлын хажуугаар нутгийнхнаа ч марталгүй тойглож явааг нь албан тушаалтай болоод нутгийнхнаа гэж явна хэмээн улс төрийн хүрээнд жиг, жуг гэлцэнэ.

Ховд аймгийн нутгийн зөвлөлийн цайллагын үеэр үндэсний бөхийн улсын аварга О.Хангайг Ховд аймгийнхаа нутгийн зөвлөлийн дэд дарга болгосон талаар ч сошиал орчинд шуугиж эхэлж. О.Хангайгийн хувьд Ховд аймгийн Буянт сумын харьяат бөгөөд 2022 оны Ардын хувьсгалын 100, 101 жилийн баяр наадмаар 1024 бөхийн барилдаанд өвдөг шороодолгүй 10 даван түрүүлж, улсын аварга цол хүртсэн байдаг. Ийнхүү шинэхэн Сангийн сайдын нутгийнхаа нэр хүндтэй, олон хүндлэгдсэн хүмүүсээр хүрээгээ тэлж, нутгийн зөвлөлдөө багтаасан нь 2028 оны сонгуулиа бодож яваагийн илрэл гэж намын нөхөд нь ил, цагаан ярьж эхэлжээ. Сонирхуулахад, Сангийн сайд З.Мэндсайхан нь Монгол Улсын манлай уяач гэдгийг олон нийт тэр бүр мэддэггүй билээ.

https://news.mn/r/2873752/

Сэрэмжлүүлэг: Увс аймагт "хүний боом" өвчин бүртгэгдлээ
Увс аймгийн Тэс суманд малын гоц халдварт, хүн, малын хамтын эмгэг болох боом өвчний хүний өвчлөлийн тохиолдол батлагдаж, голомтын бүсэд хариу арга хэмжээг шуурхай авч эхэллээ. Халдвар авсан иргэн одоогоор Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасагт тусгаарлагдан эмчлүүлж байна. Тархвар судлалын тандалт, судалгаагаар тухайн иргэн 2026 оны зургадугаар сарын 15-ны өдөр үхсэн хоньтой харьцах, устгах үедээ халдвар авсан байх өндөр магадлалтай байгаа аж. Улмаар өвчний шинж тэмдэг илэрч, эмнэлгийн байгууллагад хандсаны дагуу 2026 оны зургадугаар сарын 21-ний өдөр Увс аймгийн Зоонозын өвчин судлалын төвд молекул биологийн PCR шинжилгээ хийхэд хариу нь "эерэг" гарч, халдвар албан ёсоор батлагджээ.

Одоогийн байдлаар өвчлөл бүртгэгдсэн голомтын бүсэд Увс аймгийн Зооноз өвчин судлалын төв болон Мал эмнэлгийн байгууллагын хамтарсан баг шуурхай ажиллаж байна.

Боом нь өвчтэй мал, адгуус амьтнаас хүнд халдварладаг байгалийн голомтот, хурц халдварт өвчин юм. Хүний тунгалгийн зангилаа, тунгалгийн судлыг гэмтээж хүчтэй хордлого үүсгэх замаар өвчлүүлдэг. Боом өвчнөөр хүн, бүх төрлийн мал, адгуус амьтад, буга өвчлөхөөс гадна цус сорогч хөх түрүү, ялаа, шумуул нь хүнд халдвар тараана.

Өвчний үүсгэгч нь гадуураа бүрхүүл үүсгэж, газрын хөрсөнд 30 жил хүртэл амьдрах чадвартай тул газар, шорооны ажил хийх, мөн өвчтэй малыг өвчих, хуулах, нядлах, ноослох, үхсэн малын сэг зэмтэй ажиллах үед гэмтсэн арьс салстаар халдвар дамждаг учир малын түүхий эд боловсруулах, ноос ноолуур, арьс ширтэй харьцах, мал нядлах үед малчид халдвар авах өндөр эрсдэлтэй байдаг тул малчид, ард иргэдэд дараах зөвлөмжийг хүргэж байна:

Голомтот нутгийн хүн ам, мал сүргийг жил бүр боомын эсрэг дархлаажуулалтад хамруулах;

Малын гаралтай мах, махан бүтээгдэхүүнийг сайтар боловсруулж хэрэглэх;

Мал сүргийн дотор боом өвчний сэжиг илэрвэл сүргээс нь яаралтай тусгаарлаж мал эмнэлгийн байгууллагад хандах;

Үхсэн, өвчилсөн мал амьтантай харьцах, газар шорооны ажил хийхдээ хамгаалах хувцас өмсөж занших, арьсаа шалбалах, гэмтэхээс болгоомжлох;

Шалтгаангүй үхсэн малын мах, арьс, ширийг ашиглахгүй, ил задгай хаяхгүй байх;

Мэргэжлийн байгууллагад хандаж мал үхсэн шалтгааныг тогтоолгох.

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм. Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна. Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг. Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой. Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог.

Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2026 ОНЫ ТАВДУГААР САРЫН 15. БААСАН ГАРАГ. № 93 (7835)

Д.Дэнсмаа: Сэтгэцийн эмгэг, хүүхдийн аутизмын тохиолдол нэмэгдэж байна
Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасгийн их эмч Д.Дэнсмааг урьж ярилцлаа.

-Увс аймгийн иргэдийн дунд сэтгэцийн эрүүл мэндийн өвчлөл хэр түгээмэл байдаг вэ?

-Аймгийн хэмжээнд манай тасгийн хяналтад 700 гаруй хүн байдаг. Үүнээс 500 орчим нь оюуны хомсдолын оноштой бол үлдсэн нь сэтгэцийн бусад төрлийн эмгэгтэй, хөдөлмөрийн чадвараа тогтоолгосон иргэд юм.

Сүүлийн үед нойрны эмгэгтэй болон архаг ядаргаатай өвчтөнүүдийн тоо нэмэгдэх хандлагатай байгаа. Мөн зан төрхийн өөрчлөлттэй, аутизмын оноштой хүүхдүүдийн тоо өсөж байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд аймгийн хэмжээнд 40 гаруй хүүхэд аутизмаар оношлогдож, хяналтад хамрагдсан. Манай тасагт үндсэндээ насанд хүрсэн хүмүүс хэвтэн эмчлүүлдэг бөгөөд хүүхдийн сэтгэцийн тасаг байхгүй. Тиймээс ийм оноштой хүүхдүүдийг аймгийн Нэгдсэн эмнэлгийн Хүүхдийн тасагт хэвтүүлэн эмчлэх эсвэл Улаанбаатар хот руу шилжүүлэн эмчлүүлдэг.

-Танай тасгийн орчин нөхцөл, ачаалал ямар түвшинд байна вэ?

-Увс аймгийн Нэгдсэн эмнэлгийн Сэтгэцийн эрүүл мэндийн тасаг 10 ортой. Хэвтэн эмчлүүлэгчдийн тоо, эрэлт хэрэгцээнээс шалтгаалан ачаалал их, дараалал, хүлээгдэл тогтмол үүсдэг. Тус тасагт хоёр их эмч, таван сувилагч, нэг асрагч, нэг харуул ажилладаг.

Одоогоор нэг их эмч жирэмсний амралттай байгаа тул үндсэн эмчилгээ, үйлчилгээний ажлыг нэг эмч дангаараа хариуцан ажиллаж байна.

Орчин нөхцөл, тохижилт хангалтгүй байгаагаас өвчтөнүүдэд үзүүлэх сэргээн засах үйлчилгээ бүрэн хэмжээнд хэрэгжихэд хүндрэлтэй байдаг. Гэсэн ч аймгийн Нэгдсэн эмнэлгийн шинэ өргөтгөл ашиглалтад орсонтой холбоотойгоор тасгийн орчныг сайжруулах, өрөө тасалгааг нэмэгдүүлэх, засвар үйлчилгээ хийх асуудлыг үе шаттайгаар шийдвэрлэхээр ярилцаж байна.

-Сэтгэцийн өвчнөөс урьдчилан сэргийлэхийн тулд иргэд юуг анхаарах хэрэгтэй вэ?

-Сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалахын тулд хүн амьдралдаа дөрвөн зүйлийг тэнцвэртэй авч явах шаардлагатай. Тодруулбал, эрүүл мэнд, нийгмийн оролцоо, харилцаа холбоо, мөн амьдралын утга учир буюу зорилго чиглэл гэсэн үндсэн дөрвөн хүчин зүйл юм. Эдгээрийг зөв зохистой тэнцвэржүүлж чадвал сэтгэцийн эрүүл мэндээ хамгаалах боломжтой.

Харин эрүүл мэнд алдагдвал бусад бүх зүйлд сөргөөр нөлөөлдөг. Мөн амьдралын утга учиргүй болсон хүн архи, мөрийтэй тоглоом зэрэг сөрөг зуршилд автах эрсдэл нэмэгддэг.

Нөгөөтээгүүр, нийгмийн оролцоо, харилцаа холбоо сулрах үед хүн өөрийгөө болон бусдыг ойлгох, таньж мэдэх чадвар буурдаг. Иймээс эдгээр дөрвөн хүчин зүйлийг тэнцвэртэй хадгалснаар хүний амьдрал илүү тогтвортой, утга учиртай болдог. Мөн сүүлийн үед бүх насны иргэдийн дунд дэлгэцийн хэрэглээ эрс нэмэгдэж байгаа нь сэтгэцийн болон бие махбодын эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлж байна. Тиймээс иргэд дэлгэцийн хэрэглээгээ хянаж, цагийн хязгаартай, зохистой байдлаар ашиглах шаардлагатай.

Б.БАЯРЖАВХЛАН

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Увс аймгийн Завхан суманд 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо
Увс аймгийн Завхан сумын нутагт өнөөдөр (2026.05.04) 07:30:38 цагт 4.8 магнитудын хүчтэй газар хөдлөлт боллоо.

Газар хөдлөлтийн төвөөс ойр орших аймаг, сумд:

Увс аймгийн Цагаанхайрхан сумын төвөөс баруун урд зүгт 50км

Увс аймгийн Завхан сумын төвөөс зүүн хойд зүгт 55км

Увс аймгийн Хяргас сумын төвөөс урд зүгт 58км

Эх сурвалж: ШУА-ийн Одон Орон Геофизикийн Хүрээлэн

Дархан аварга Д.Цэрэнтогтохын нэрэмжит Үндэсний бөхийн УАШТ-д Увс аймгийн баг тэргүүлэв
Өвөрхангай аймгийн Арвайхээр хотод Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн өсвөр үеийнхний 10, 11, 12, 13, 14, 15 насныхны улсын аварга шалгаруулах тэмцээн болов. Барилдаанд 19 аймаг, есөн дүүрэг, 15 клубын нийт 498 тамирчин оролцоход багийн дүнгээр Увс аймаг тэргүүлж, Сэлэнгэ, Өвөрхангай, Баянхонгор, Өмнөговь аймгийн баг удаалав.

Нэрэмжит барилдааны эзэн дархан аварга Д.Цэрэнтогтох нь 1972 оны Улсын баяр наадмаар зургаа давж улсын начин, 1977 онд улсын заан, 1978 онд улсын арслан, 1979 онд улсын аварга (үзүүрлэсэн), 1980 онд даян аварга, 1981 онд дархан аварга (үзүүрлэсэн) цол хүртсэн ба 1983, 1984 оны наадмуудад түрүүлж, тавантаа үзүүрлэсэн энгүй хүчтэн байлаа.

Д.Цэрэнтогтох аварга үндэсний бөхөөс гадна чөлөөт бөхийн спортоор “Москва-1980” зуны олимпын наадамд шагналт тавдугаар байр эзэлж, “Тегран-1974” Азийн зуны спортын наадмаас алт, “Шинэ Дели-1982” наадмаас мөнгөн медаль хүртсэн нэрт бөх юм.

Д.Цэрэнтогтох аваргын нэрэмжит барилдааны нас насны түрүү бөхчүүд:

✅ 10 насны ангилалд Баянгол дүүргийн бөх М.Онон

✅ 11 насны ангилалд “Ирээдүйн аварга” клубын А.Билгүүнтамир

✅ 12 насны ангилалд Булган аймгийн М.Энхманлай

✅ 13 насны ангилалд Өвөрхангай аймгийн Н.Түвшинсайхан

✅ 14 насны ангилалд Увс аймгийн Г.Баттогтох

✅ 15 насны ангилалд Сэлэнгэ аймгийн бөх Н.Эрхэмбаяр нар түрүүлж, хурдан удмын даагa гардан авлаа.

Увс аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг эхлүүлэв
Увс аймгийн Ховд сум хуурайшилт ихтэй ой, хээрийн түймэр гарах эрсдэлтэй байгаа учир цаг агаарт зориудаар нөлөөлөх ажлыг эхлүүллээ.

Өчигдөр өглөө Халиун булаг багийн Монголын хөндий гэх газар анхны үйл ажиллагаагаа эхлүүлж цаг агаарт зориудаар нөлөөлсөн байна.

Цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа нь угтвар чийгийг нэмэгдүүлэх, ган, хуурайшилтыг бууруулах, бэлчээрийн ургамлын ургалтыг дэмжих, усны нөөцийг нэмэгдүүлэх зэрэг чухал ач холбогдолтой юм.