Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ

457
Эрүүл мэндийн сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулалтад хамруулж эхэллээ. Дархлаажуулалтад хамрагдах хүүхдүүдэд Файзер вакцин хийх юм. Ингэхдээ тухайн хүүхдийн эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр, сайн дурын үндсэн дээр вакцинжуулалтад хамруулна.Хүүхдээ дархлаажуулалтад хамруулахыг хүссэн эцэг эх, асран хамгаалагч нь дүүргийнхээ Файзер вакцин хийж буй дархлаажуулалтын цэгт хамт очиж, зөвшөөрлийг хуудас бөглөнө. Эрүүл мэндийн яамнаас баталсан зөвшөөрлийн хуудаст вакцины талаарх танилцуулга, хийлгэсний дараа үзүүлэх урвал зэрэг мэдээлэл багтсан бөгөөд тэдгээр мэдээллээс асууж, тодруулах зүйл байвал дархлаажуулалтын эмчээр тайлбарлуулах боломжтой.

2-35-1024x877 Эцэг эх, асран хамгаалагчийн зөвшөөрлөөр 16-17 насны хүүхдүүдийг дархлаажуулж эхэллээ
Нийслэлд 16-17 насны 33 мянга гаруй хүүхэд байдаг.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn