Баян-Өлгий аймаг Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордонтой болно
Баян-Өлгий аймгийн Өлгий хотод улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Хүүхэд хамгаалал, хөгжлийн төвийн барилгыг энэ жилээс эхлэн барьж байна.
Тус хөгжлийн төв нь 3000 м2 талбайтай, дотроо хүүхэд, залуучуудад зориулсан төрөл бүрийн сургалтын танхим, усан бассейн, урлаг, спортын заал, номын сан, кофе шоп, тоглоомын талбайтай байх аж.
Ордны нийт санхүүжилт нь 1,9 тэрбум төгрөг бөгөөд 2021 онд 400 сая төгрөг хуваарилжээ. Үлдсэн санхүүжилт нь 2022 оны төсөвт тусгагдаж, 2023 онд ашиглалтад орно.
Хүүхэд хамгаалал, хөгжлийн ордны барилгын гүйцэтгэгчээр орон нутгийн "Монстрой-Эра" компани шалгаран ажиллаж байна.