Засаг дарга Д.Бауыржан харваачдад цол олголоо

300
Тулгар төрийн 2230, Их Монгол Улсын 815, Ардын хувьсгалын 100 жилийн ойн хүрээнд Баян-Өлгийн аймгийн цол олгох үндэсний болон урианхай сурын харвааг 10 дугаар сарын 16-ны өдөр тус тус зохион байгуулсан.

Дээрх тэмцээнүүдэд амжилттай оролцож тэргүүлсэн харваачдад аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, аймгийн Сурын холбооны тэргүүн Б.Энхболд нар өчигдөр цолыг нь олгож, шагнал гардууллаа.
Үүнд Үндэсний сурын харваанд эрэгтэйчүүдийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн Баян-Өлгий аймгийн Алтай сумын уугуул, Цагдаагийн Ерөнхий газар, Цагаан Шонхор багийн харваач, спортын мастер Батсүхийн Энхтүвшинд “Аймгийн мэргэн” цол, дэд байр эзэлсэн Алтанцөгц сумын уугуул, Дархан хотын Дархан цэц багийн харваач, спортын мастер Буянтын Энхсайханд "Аймгийн гарамгай харваач" цол олгов.
Эмэгтэйчүүдийн төрлөөр тэргүүн байр эзэлсэн Алтанцөгц сумын уугуул, Тэсо групп, Апекс Капитал компани, Мондэ багийн харваач, спортын мастер Лувсанцэрэнгийн Хонгорзулд “Аймгийн мэргэн” цол хүртээлээ. .
Харин урианхай сурын харваанд Алтай сумын уугуул, Раашгэмпиллэн  хийдийн харваач, Аймгийн мэргэн, спортын мастер Нармандахын Алтаншагай 3 дахь удаагаа түрүүлсэн тул тухайн харвааны төрлөөр аймгийн шинэ цолтон төрөөгүй байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn