С.Чинзориг: Төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалин, урамшуулал ирэх жил 2021 оны жишгээр олгогдоно

266

Ирэх оны төсөвт төрийн үйлчилгээний байгууллагын ажилчдын цалин, тэтгэмж 2021 оны жишгээр суусан талаар УИХ-ын гишүүн С.Чинзориг мэдээлэл өглөө. Тэрбээр “Төрийн үйлчилгээний бага албан тушаалын ажилчид буюу ТҮ 1-3 дахь шатлалаар цалинждаг хүмүүсийг гэрээт хэлбэрээр ажиллуулж, төрийн зарим ажил үүргийг хувийн хэвшилд шилжүүлэхтэй холбоотой асуудал сүүлийн үед багагүй хэл үг болж, олон хүнийг бухимдуулаад байна.

УИХ-аар Засгийн газраас өргөн мэдүүлсэн 2022 оны төсвийн төслийг хэлэлцэх үед энэ асуудлын талаар нэг биш удаа ярьсан хэдий ч нэг тайлбар хэлье гэж бодлоо.

Нэгдүгээрт, төрийн үйлчилгээний зарим чиг үүргийг хувийн хэвшилд шилжүүлэх замаар ажилчдыг нь ТҮ ангиллаас гарган гэрээт хэлбэрээр ажиллуулахтай холбоотой ямар нэг хууль журам, тогтоол шийдвэр УИХ-аас гараагүй.

Хоёрдугаарт, 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхлэх Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулиар орон нутгийн төсвийн байгууллагуудын хувьсах зардлыг аймаг, нийслэлийн төсөвт суулгадаг болсон.

Үүнтэй холбоотойгоор 2022 оны төсвийг батлахдаа төрийн үйлчилгээний ажиллагсдын цалин хөлс, тэтгэмж урамшуулалтай холбоотой бүх зардлыг тухайн орон нутгийн төсөвт тусган баталсан учраас ирэх онд төрийн үйлчилгээнийхний цалин болон төрд ажилласны урамшуулал 36 хүртэлх сарын тэтгэмж 2021 оны жишгээр олгогдоод явна гэсэн үг” гэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn