Нисдэг тэрэг нь осолдож, тэнгист унасан сайд амьд гарахын тулд 12 цаг сэлжээ

280

Мадагаскарын Цагдаагийн сайд Серж Гелле аврах ажиллагаа удирдан нисдэг тэргээр зорчиж байх үед нь нисдэг тэрэг нь осолдож, тэнгист унажээ. 
 
Үүний дараа тэрбээр амьд гарахын тулд 12 цагийн туршид сэлсэн бөгөөд түүнийг олж, эмнэлэгт хүргэх үеэр тэрбээр "Үхэх цаг нь биш" хэмээжээ. Олон нийтийн сүлжээнд нийтэлсэн дүрс бичлэг дээр 57 настай Гелле дүрэмт хувцастайгаа түргэн тусламжийн машины зөөврийн орон дээр хэвтэж байгааг харуулсан байна. Түүнтэй хамт нисэж явсан аюулгүй байдлын албаны өөр хоёр алба хаагч ч ослоос амьд гарч чаджээ.
 
Мадагасгарын зүүн хойд бүсэд зорчигч тээврийн хөлөг онгоц живж, 39 хүн амиа алдсан хэрэг гарсан бөгөөд ослын бүс рүү цагдаа болон аврагчдын баг эрэн хайх, аврах ажиллагаа гүйцэтгэхээр явсан байна. Энэ ажиллагааг удирдаж байсан сайдын нисдэг тэрэг тэнгис дээгүүр нисэж явахдаа осолд оржээ. Ослын улмаас тэнгист унасан сайд Гелле нисдэг тэрэгний нэгэн суудлыг хөвөгч хэрэгсэл болгон ашигласан байна. Тэрбээр энэ оны наймдугаар сард сайдаар томилогдохоосоо өмнө 30 жилийн туршид цагдаагийн байгууллагад ажилласан, "тэвчээр хатуужил дээд зэрэг, түүнчлэн сэтгэлийн хат өндөртэй хүн" гэж тус мужийн цагдаагийн газрын дарга AFP агентлагт ярьжээ. 
 
Г.Бямбасүрэн
http://www.shuud.mn/a/536400
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn