Он гарснаар гурван сум хүнсний талон ашиглахаа больжээ
Тухайлбал, өнгөрсөн онд вакцинд хамрагдвал 50 мянган төгрөг, иргэн бүрд 300 мянган төгрөг олгох гэх мэтээр мөнгийг цацахаараа нэг болов. Үүнийг дагаж зарим нэр төрлийн барааны үнэ өссөн бол гэмт хэргийн тоо ч нэмэгдсэн зэрэг үзүүлэлт гарсныг мартаж болохгүй. Тэр тусмаа орон нутагт хувийн бизнес эрхлэх хүмүүст халамж хамгийн хүнд байдлыг үүсгэсэн гэхэд хилсдэхгүй болов уу.
- Архангай аймагт Швейцарь технологийг шингээсэн бяслагийн үйлдвэр ашиглалтад орсон.
- Баянхонгор аймагт явган хүний замын хавтанг үйлдвэрлэж байна.
- Дорноговь аймагт байгал орчинд ээлтэй дулааны станц ашиглалтад орлоо. Аймгууд өөрсдийн гэсэн нэрийн брэнд бүтээгдэхүүнүүдтэй болж байна.
Тэрбээр “Нийт 73 өрх байсан ч хүнсний талон олгох журмын өөрчлөлттэй холбоотой талонд хамрагдах айлын тоо багассан. Улмаар 2021 онд 11 өрх хүнсний талонд хамрагдсан байв. Эдгээр өрхөөс хөдөлмөрийн насны иргэдийг хөдөлмөрт бэлтгэх, чадавхжуулах сургалтад хамруулсан. Үүнээс нэг иргэн байнгын ажлын байртай болсон бол мал маллах хүсэл сонирхолтой цөөн тооны мал бүхий өрхүүдэд цаашид малаа өсгөх боломжийг бүрдүүлэхээр өвөлжөөний хашаа барих, газрыг өмчлөх эрх олгосон юм. Мөн зорилтот өрх, иргэний амьжиргааны түвшинг нэмэгдүүлэх зорилгоор бүлгийн төсөлд хоёр өрхийг хамрууллаа. Үүнд, оёдол болон үсчин гэсэн төрлөөр хамрагдаж байгаа юм. Оёдлын цех болон үсчин ажиллуулах газар, хэрэгтэй тоног төхөөрөмж зэрэгт тус бүр нэг сая төгрөг зарцууллаа” гэв.