Увс аймгийн хурал хуралдлаа

347

Аймгийн ИТХ-ын 8 дахь удаагийн сонгуулийн7 дугаар хуралдаан энэ сарын 3-ны өдөр 71 хувийн ирцтэйгээр хуралдлаа. Тус хуралдаанаар аймгийн ИТХ-ын 2021 оны гүйцэтгэлийн төлөвлөгөөний хэрэгжилт,үйл ажиллагааны журмууд батлах,хуралдааны дэгийг шинэчлэн батлах, хуралд асуудал санаачлан өргөн мэдүүлэх, хуралдааны бэлтгэл хангах журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай зэрэг илтгэлийг хэлэлцсэн юм.
Мөн аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулах, “Тэрбум мод” үндэсний хөтөлбөрийн хүрээнд мод тарьж, арчилж, ургуулах ажлыг эрчимжүүлэх, “Хоёр живаа харгаа” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай авч хэлэлцлээ. Тэрчлэн төрийн үйл ажиллагааг ил тод, шуурхай болгох, төрийн хүнд суртлыг арилгах, бизнес эрхлэгчдийг дэмжих тусгай зөвшөөрлийгцахимаар олгох, сунгах боломжийг бүрдүүлэх, хүнсний бүтээгдэхүүн, түүхий эд, газар тариалан, хөдөө аж ахуй, барилгын материалын нөөц, үйлдвэрлэлд түшиглэсэн, тээвэр логистикийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэх зэрэг асуудлыг хэлэлцсэн юм.
Энэ үеэр аймгийн ИТХ-ын Зөвлөлийн бүрэлдэхүүний гишүүнээр ИТХ-ын дарга Ц.Батболд, хурлын төлөөлөгч Т.Нямсамбуу, Б.Жамбалрагчаа, Ц.Цэрэндолгор, Х.Болдбаатар, Л.Отгонбаяр, Б.Алтанням нар сонгогдлоо.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn