Зөн: Бид энд байна

218
…Даяаршсан, технологижсон, шинэ шинэ үзэгдэл, урсгал, бараа бүтээгдэхүүний асар том давалгаанд түрэгдэн буй орчин цагт бид үндэстнийхээ хувьд дархлаагаа хадгалж, зөн, мэдрэхүйгээ сэрээх нь чухал хэвээр. Биднийг бүтээсэн, цаашид хэн байхыг тодорхойлох ахуй, соёл, уламжлалыг тээн үлдэхийг сануулах философи, бэлгэдэл шингээсэн бүтээлүүдээ зураач М.Ган-Очир ХААН галерейд дэлгэжээ.
Зөн совин буюу “INTUITION” хэмээх энэ үзэсгэлэнд дэлгэсэн бүтээлүүддээ тэрбээр монголчуудын язгуур шинжийг илэрхийлэх, ахуй, эдлэл хэрэглэлд түгээмэл хэрэглэгддэг хээ угалзаар үндэсний урлаг, ардын дууны элементүүдийг зүйрлүүлэн дүрсэлсэн аж. Нүсэр биш, абстракт, гүн агуулга бүхий  эдгээр бүтээлээс “Зөн” өрөг урлагийн бүтээл нь эрхгүй анхаарал татна. Цэлмэг тэнгэрт дүүлэн нисэх мэт сэтгэгдэл төрүүлэх уг бүтээлээ тэр нимгэн торго, торон дээр хөх цэнхэр өнгийг түлхүү ашиглан абстракт зураг зуран туурвижээ.
2022 оны 8-р сарын 27-ны өдрийг хүртэл үргэлжлэх  “INTUITION” үзэсгэлэнд саатахыг хүсвэл та ХААН Банк цамхгийн 3-р давхарт байрлах ХААН галерейг зориорой.
DSC00606

DSC00602

DSC00595

DSC00606

DSC00602

DSC00595

DSC00606




DSC00595

DSC00606

DSC00602






скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn