Улаагчны хар нуурын элсэн манханы ОО цаасыг түүв

348

Хяргас нуур Завхан голын сав газрын захиргаа, Отгонтэнгэрийн УТХГ-ын хамгаалалтын захиргааны албан хаагчид хамтран Улаагчны хар нуурын БЦГ-ын Мухартын гол, Улаагчны хар нуурын эрэг болоод элсэн манханы 00-ын цаасыг түүж, 600 кг хогийг Завхан аймгийн Яруу сумын хогийн цэгт буулгажээ.
 
Үүнээс гадна Увс нуурын байгалийн цогцолбор газарын харьяа Үзүүрийн булгаас Хэцүү хад орох чиглэлийн 45 км газраас 0.5 тонн хог, Хэцүү хад орчмоос 1.5 тонн хог хаягдлыг цэвэрлэж, Завхан сумын нэгдсэн хогийн цэг рүү ачуулжээ. 
 
Хог цэвэрлэгээний ажилд Хан Хөхийн нурууны УТХГН-ийн хамгаалалтын захиргааны хамт олон 10 хүн, Увс аймгийн БОАЖГ-ын 5 хүн, Хяргас нуур, Завхан голын сав газрын захиргааны 7 хүн, Завхан сумын байгаль орчны тасгийн 8 хүн, ААН-үүдийн төлөөлөл 6 хүн нийт 36 хүн оролцсон байна. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn