Монгол Улсын дундаж цалин 1 сая 830 мянга болжээ

113

Манай улсын сарын дундаж цалин энэ оны IV улирлын байдл
ар 380 мянган төгрөгөөр нэмэгдэж, 1 сая 830 мянган төгрөг болсон байна.
Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2022 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 49 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 756 мянган ажиллагч хамрагджээ. Тэдний цалингийн мэдээлэлд үндэслэн дундаж цалинг тооцоолдог.   
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 2.7 мянгаар, өмнөх улирлаас 347-гоор өсжээ. Мөн ажиллагчид өмнөх оны мөн үеэс 36.8 мянгаар, өмнөх улирлаас 629 мянгаар өсжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2022 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 756 мянган ажиллагчдын сарын медиан цалин 1.2 сая төгрөг байна. Медиан цалин өмнөх улирлаас 127 мянган төгрөгөөр нэмэгджээ.
Хүйсээр авч үзвэл, 2022 оны 4 дүгээр улирлын байдлаар эрэгтэйчүүдийнх 1.9 сая, эмэгтэйчүүдийнх 1.6 сая төгрөг байна. Ажиллагчдын сарын дундаж цалинг эдийн засгийн бүх төрлийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзэхэд олон улсын байгууллага, суурин төлөөлөгчийн үйл ажиллагааны салбарт ажиллагчдын цалин хамгийн их буюу 5.2 сая төгрөг, урлаг, үзвэр, тоглоом наадмын салбарт ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.1 сая төгрөг байна.
 
  • ААНБ-д ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалин 2022 оны 4 дүгээр улиралд 2015 оноос 2 дахин нэмэгдсэн хэдий ч худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалин 36.7 хувиар нэмэгджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn