Увсчууд өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж байгаа У.Хүрэлсүхийг багаар нь дэмжинэ

791


Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх Увс аймагт ажиллаж, иргэд сонгогчидтой уулзлаа.  МАН-аас УИХ-ын 15 дугаар тойрог буюу Увс аймагт Сангийн сайд Ч.Хүрэлбаатар, БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат, УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн нар нэр дэвшин өрсөлдөж байгаа.
1990 оноос хойшхи өнгөрсөн 30 жилийн амьдралаа дүгнэж, ирэх 30 жилд Монгол Улсыг хэрхэн хөгжүүлэх тухай “Алсын хараа-2050” баримт бичгийг УИХ-аар баталж, уг баримт бичигтэй уялдуулан МАН 2020 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө боловсруулан баталсан гэдгийг Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх уулзалтын эхэнд онцлов. Түүнчлэн өнгөрсөн дөрвөн жилд Засгийн газар улс орны хөгжлийн талаархи хэд хэдэн асуудалд онцгойлон анхаарч ажилласнаа хэлэв. Тухайлбал,  ард түмнээ эрүүл ахуйн шаардлага хангасан хүнсээр хангахын тулд  мал аж ахуй, газар тариалангаа дэмжиж, хөгжүүлэх ёстой. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд гурил, будаа, улаан буудай, төмс, хүнсний ногоогоор дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилт тавьж ажиллажээ. Үүнийгээ үргэлжлүүлж ирэх дөрвөн жилд “Атрын-4” аяныг хэрэгжүүлж бусад хүнсний бүтээгдэхүүнээр хангах зорилт тавьжээ. Дараагийн чухал ажил бол улс  орноо эрчим хүчээр хангах эхлэлийг тавьж,  Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц, Эрдэнэт, Дархан хотод дулааны, эрчим хүчний цахилгаан станцуудыг барьж эхэлсэн байна. Мөн Тавантолгойд цахилгаан станцыг барихаар төлөвлөжээ. Дотооддоо нефтийн үйлдвэр барьж эхэлснээр гаднаас шатахуун авахад зарцуулдаг нэг тэрбум ам.долларыг эх орондоо үлдээж, улмаар валют болон бараа, бүтээгдэхүүний үнэ ханш буурах бүрэн боломжтой гэв.
МАН 2012 онд 17.3 хувийн өсөлттэй эдийн засгийг АН-д хүлээлгэн өгсөн ч 2016 онд 1.2 хувь болтлоо унаж, өрөнд баригдаж, төрийн сүлд доройтсон, түмний нуруу хотойсон байсан. Иймд бүх цаг үед ачааны хүндийг үүрч, асуудлыг шийдэж ирсэн улс төрийн ууган хүчинд 2016 онд ард түмэн итгэл хүлээлгэсэн. Бид итгэлийг нь алдахгүй ажиллаж, эдийн засгийн өсөлтийг 1.2-оос 7.3 хувьд хүргэлээ. Санхүүгийн сахилга бат алдагдаж, улсын төсөв алдагдалтай гарч байсан бол 2018 онд сүүлийн найман жилд байгаагүйгээр ашигтай гарсан гэдгийг Ерөнхий сайд У.Хүрэлсүх тодотголоо. 
Монгол Улс 2016 онд валютын нөөцгүй буюу улсын сангийн авдар хоосон байсан бол одоо 4.2 тэрбум ам.долларын нөөцийг бүрдүүлсэн. Мөн уул уурхайн орлогоосоо үр хүүхэддээ анх удаа өв үлдээсэн. “Ирээдүйн өв санд” нэг их наяд гаруй төгрөгийн хадгаламж бий болгож, Монгол Улсын Засгийн газар өр биш өв үлдээхийн төлөө ажиллаж буйд Увс нутгийн зон олон талархалтай хандаж байлаа.  
Тэрбээр дэлхий дахинд коронавируст цар тахал гарч олон мянган хүн эрүүл мэнд, амь насаараа хохирч, ажил орлогогүй болж байна. Гэхдээ монголчууд бид азтай, сайхан байна. Дотооддоо цар тахлыг алдаагүй, нэг ч хүний амь нас эрсдээгүй, тайван, сайхан нөхцөлд ажиллаж, амьдарч буйг онцлох нь зүйтэй. НҮБ-д бүртгэлтэй, тусгаар тогтнолоо зарласан улс орон дотроос дотооддоо коронавирус алдаагүй цорын ганц улс болсон гэдгийг онцлон хэлэхэд иргэд, сонгогчид алга ташин талархав.  Цаашид коронавирустэй тэмцэх ажлыг эрчимжүүлэн чангатгаж, ард иргэдийнхээ эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хамгаалахын төлөө Монгол Улсын Засгийн газар, УОК хичээн ажиллахаа мэдэгдлээ. УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, Н.Цэрэнбат нар 2016 оны сонгуулиар Увс аймагт нэр дэвшиж, итгэлийг нь хүлээсэн. Тойргийнх нь иргэд тэднийг өнгөрсөн дөрвөн жилд тойрогтоо төдийгүй эх орныхоо төлөө их зүйлийг хийж бүтээхийн зэрэцээ шударга нийгмийн төлөө дуу хоолойгоо өргөж чаддаг тул дахин дэмжихээ илэрхийлж байна. МАН-ын дарга У:Хүрэлсүх  нэр дэвшигчдээ ноён нуруутай, бүтээлч, эдийн засгийн ухаан сайтай хүмүүс хэмээн тодотгосон. Цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийлсэн юм.
2016-2020 онд Увс аймагт МАН ямар ажил хийсэн бэ?
  • Увс аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбосон.
  • Нэгдсэн халаалтын системд бүрэн шилжүүлсэн.
  • Цэцэрлэг, сургуулийн суудлын тоо нийт 1130-аар нэмэгдүүлсэн.
  • Ахмадын ордон барьсан.
  • Өлгий сумын улаан ямаа, тэс хэвшлийн адууг үүлдэр болгон батлуулсан.
  • 50 ортой хүүхдийн эмнэлгийг барьж байна.
Тиймээс цаашид эхлүүлсэн ажлыг нь үргэлжлүүлж, үр дүнг нь үзэхийн зэрэгцээ дахин бүтээн байгуулалт өрнүүлэхийн тулд МАН-ыг багаар нь дэмжихээ Увс нутгийн зон олон илэрхийллээ.
2020-2024 онд Увс аймагт МАН юу хийх вэ?
  • Олон төрлийн /орлогод нийцсэн, түрээсийн, ногоон/ орон сууцны хангамжийг нэмэгдүүлж, инженерийн хангамжтай орон сууцаар хангана.
  • Улаангом – Ховд чиглэлийн 160 км, Улаангом – Өлгий хот чиглэлийн 300 км  хатуу хучилттай зам барих ажлыг эхлүүлнэ.
  • Улаангом, Баруунтуруунд агро парк, хүлэмжийн аж ахуй шинээр байгуулж, гурил тэжээлийн үйлдвэрүүдийг сэргээн хөгжүүлнэ.
  • “Боршоо” боомтыг олон улсын боомт болгож өргөтгөж шинэчилнэ.
  • Увс, Хар ус, Хяргас нууруудыг өвөл, зуны амралт зугаалга, аялал жуулчлалын бүс болгон хөгжүүлж, Төв Азийн олон улсын аялал жуулчлалын хамтын ажиллагаанд нэгдэнэ.
Жимс, жимсгэний үндэсний үйлдвэрлэлийн кластерууд байгуулж, тариалалт, үйлдвэрлэл, экспортыг нэмэгдүүлнэ
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn