Засгийн газрын гишүүд цас зудтай холбоотойгоор долоон чиглэлд гарч орон нутагт ажиллана
Засгийн газар долоо хоног бүрийн лхагва гаригт ээлжит хуралдаанаа хийдэг. Харин өнөөдөр Засгийн газар хуралдахгүй юм байна.
Учир нь, цас зудтай холбоотойгоор Засгийн газрын гишүүд долоо чиглэлд гарч орон нутагт ажиллаж байгаа юм.
Мөн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Архангай аймагт ажиллахаар болжээ. Тэрээр өнгөрсөн даваа гаригт хаваржилт хүндэрсэн аймаг, сумдад хүргэх өвс, тэжээлийн цувааг үдэн гаргахдаа "Миний бие энэ долоо хоногт хоёр аймагт очиж ажиллана" хэмээн мэдэгдсэн юм.