Э.Одбаяр: АН ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, сонгуульд оролцоно

106
Сонгуулийн ерөнхий хорооноос Ардчилсан намыг 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд оролцуулахаар бүртгэсэн тул батламжийг өнөөдөр гардууллаа. Батламжийг АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр гардан авч, УИХ-ын гишүүн Д.Ганбат, АН-ын дэд дарга Р.Амаржаргал, Ч.Өнөрбаяр, Ц.Жадамбаа, И.Мөнхжаргал, Д.Галиндэв, АН-ын улс төрийн зөвлөлийн гишүүн З.Нарантуяа, АН-ын Хэрэг Эрхлэх газрын дарга Н.Лхагвадорж, ҮБХ-ны гишүүн Б.Мөнхболор нар болон намын бусад гишүүд оролцов.

Энэ үеэр АН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын үүрэг гүйцэтгэгч Э.Одбаяр: “Найм дахь удаагийн парламентын сонгуульд манай нам зохион байгуулалтын хувьд өмнөх сонгуулиудынхаа алдааг засан бодлого ярьж, зөв өрсөлдөөнийг үлгэрлэхээр ажиллаж байна. Ардчилсан нийгмийн хамгийн чухал үнэт зүйл бол чөлөөт сонгууль байдаг. 

Ардчиллын өвийг тээж яваа намын хувьд буцаад нэг намын дарангуйлал руу нийгмээ ухраахгүйн төлөө ардчиллаа хамгаалж авч үлдэхийн төлөө түүчээлж, ард түмнийхээ итгэлийг дааж энэ удаагийн сонгуульд оролцох болно.

Бусад улс төрийн намууддаа хандаж хэлэхэд бүгдээрээ хар PR хийхгүйгээр бодлого ярьж, шударгаар өрсөлдөж, иргэддээ сонголт хийх боломж олгоё хэмээн уриалж байна. Энэ жил их онцлогтой. Дэлхийн хүн амын 60 хувь нь сонгуульд санал өгч байгаа юм. Ер нь бусад улс орнуудын сонгуулийн үр дүнг харахад эрх баригч намдаа хариуцлага тооцсон жишиг өрнөж байна. Тэр жишгээр энэ удаагийн сонгууль шударга болох болтугай” гэв.

Ийнхүү Ардчилсан намаас “ 2024 оны УИХ-ын ээлжит сонгуульд шударгаар оролцож, бодлого ярьж өрсөлдье” хэмээн бусад намуудад хандан уриаллаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn