МАН Баян-Өлгийд амлалтаа биелүүлсэн, дахиад ч биелүүлнэ

796
 
Монгол Улсын Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр Баян-Өлгий аймгийн УИХ-ын сонгуулийн 2-р тойрогт МАН-аас нэр дэвшиж байгаа Х.Баделхан, А.Гылымхан, Т.Аубакир нарыг дэмжиж тус аймагт ажиллав.  Баян-Өлгий аймгийн иргэдтэй уулзах уулзалтынхаа эхэнд Ерөнхий сайд,  өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд өрнөсөн бүтээн байгуулалт, нийгэм, эдийн засгийн өнөөгийн байдал, цаашид хэрэгжүүлэх бодлогын талаар мэдээлэл өгсөн. Мөн 2016 оны сонгуулиар амласан амлалтаа биелүүлж, нүүр бардам уулзаж байгаагаа ч хэлсэн.
МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймгийн дэд бүтцэд анхаарлаа хандуулж, шинээр авто зам, гүүр, үерийн далан барина гэж тусгажээ.
Тэгвэл тус намын мөрийн хөтөлбөр хөрсөн дээр бууж, эхнээсээ биеллээ олжээ.  Тухайлбал, 2016-2020 хооронд тус аймгийн Улаанхус сумын Согоогийн голын 18,7 урт метр төмөр бетон гүүр, 2,29 км хайрган хучилттай авто зам, аймгийн төвд 10,4 км шинэ авто зам, Толбо сумаас Хашаатын даваа хүртэлх 60 км хатуу хучилттай авто замыг барьж байгуулжээ. Аймгийн төвийг үерээс хамгаалах 27 км далан босгон, 22 км гудамж, талбайг гэрэлтүүлэгтэй болгож, 20 км явган хүний замыг ашиглалтад оруулсан байна.
Иргэдийн хэлж буйгаар, тус аймагт МАН-аас УИХ-д нэр дэвшигч Х.Баделхан авто зам, дэд бүтцээс гадна, эрүүл мэнд, харилцаа холбоо, барилгын  салбарт өөрчлөлтийг хийж эхлүүлсэнд тун олзуурхаж  байгаа аж. Тэрбээр аймгийнхаа Нэгдсэн эмнэлэгт төсвийн хөрөнгө оруулалтаар засвар хийж,  өргөтгөл эмнэлэг шинээр бариулж байна. Нэгдсэн эмнэлэг нь сүүлийн 30 жил огт засвар үйлчилгээ авч байгаагүй ажээ.Мөн аймагт авто вокзал, оношилгооны төвийг ашиглалтад оруулж, барилгын материалын сорилт шинжилгээний лабораторийн  байртай болгосон байна.
Баян-Өлгийчүүдийн хэлж буйгаар, МАН-ын Засгийн газар  хөрөнгө оруулалтыг шийдэж, ард түмэн, айл өрх рүү чиглэсэн шийдвэрүүдийг зоригтой гаргаж байгаа.Мөн аймагт нь  олон жил хийгдээгүй бүтээн байгуулалтуудыг  өнгөрсөн дөрвөн жилд эхлүүлсэн, Мянганы замыг үргэлжлүүлэн барихаар болсонд талархаж байгаа аж.  Цэцэрлэг, сургууль, эмнэлгийн барилгууд барьсан, аймгийн бүх замыг шинэчилсэн. Хүнд даацын автомашиныг ОХУ руу гарах гүүрэн гарцыг барьж байгаа гээд олон бүтээн байгуулалтыг Баян-Өлгийд хийжээ.  Түүнчлэн аймгийн төвийг үерээс хамгаалах далангууд барьж эхэлсэн нь  2021 онд ашиглалтад орно. У.Хүрэлсүхийн  Засгийн газар ахмадуудын тэтгэврийн зээлийг дарж өгсөн, залуучуудыг  ажилтай залгуулсанд  маш их баяртай байгаагаа илэрхийлж байв.
МАН 2020-2024 оны сонгуулийн мөрийн хөтөлбөртөө Баян-Өлгий аймагт дараах ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Үүнд,
-Инженерийн шугам сүлжээнд холбогдсон 2000 орчим айлын орон сууцыг ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
-Шинээр дулааны станц, нисэх буудал, хүүхдийн ордон, өрхийн эмнэлэг, цэцэрлэг, сургуулийг барина.
-Өлгий-Улаанхус-Цэнгэл, Толбо-Дэлүүн, Өлгий Хотгорын уурхай чиглэлийн хатуу хучилттай авто зам барина.
-Чөлөөт бүсийн боомтын үйл ажиллагааг эрчимжүүлж,  хөдөө аж ахуйн гаралтай түүхий эд, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлнэ.
- Өлгий суманд цэвэрлэх байгууламжийг шинээр барьж, ашиглалтад оруулна.
“Шинэ Өлгий” хот байгуулалтын төсөл хэрэгжүүлнэ.


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn