Өртэй хүнийг дарамталдаг бүлгийг илрүүлжээ

“Өр төлбөрөө төлж барагдуул” гэсэн шалтгаанаар бусдыг зодож, хорьсон хэрэгтнүүдийг цагдаагийн байгууллага илрүүлэн шалгаж байна. Өмнө нь удаа дараа ял шийтгэл эдэлж байсан нэр бүхий этгээдүүд бүлэглэн, ийм хэрэг үйлджээ. Тэд 2023 оны 3-6 дугаар сард ийм хэрэг өдүүлсэн аж.