Увсын Түргэн суманд үйл ажиллагаа явуулдаг “Говь Эрээн“ ХХК-ийн үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд зогсоолоо

129

Өчигдөр буюу энэ сарын 14-ний өдрийн 12 цагийн орчимд “Увс аймгийн Түргэн сумын нутаг дэвсгэрт хууль ёсны зөвшөөрөлтэй “Говь Эрээн ХХК” нь үйл ажиллагаагаа явуулах гэхэд нутгийн хүмүүс эсэргүүцээд хэрүүл маргаан үүсгээд байна” гэх дуудлага цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.
Дуудлага, мэдээллийн дагуу Увс аймгийн цагдаагийн газрын алба хаагч, аймгийн Геологи уул уурхай хариуцсан улсын улсын байцаагч, байгаль орчин аялал жуулчлалын газрын усны асуудал хариуцсан мэргэжилтэн, сумын засаг дарга нарын хамтаар тухайн газарт шуурхай очиж шалгалтын ажиллагаа явуулахад тус компани нь тухайн сум орон нутаг болон иргэдэд чиглэсэн хөрөнгө оруулалт хийх гэрээ байгуулаагүй тул холбогдох хуульд заасан баримт бичгийн нөхцөл шаардлагын бүрдэл хангагдаагүй гэж үзэн, үйл ажиллагаа явуулахыг түр хугацаанд зогсоогоод байна.
“Говь Эрээн ХХК”-ий хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийн хугацааг төрийн эрх бүхий байгууллагаас 2046 он хүртэл олгосон байна.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn