Увс аймгийн ихэнх нутгаар цас орж шуурчээ

695

Увс /МОНЦАМЭ/.
Өнгөрсөн шөнө аймгийн ихэнх нутгаар цас орж, цасны зузаан эрс нэмэгдсэн байна. Хамгийн их нь Түргэн суманд 14 см цас орж, нийт цасны зузаан 25 см-т хүрчээ. Мөн Улаангом суманд 12 см цас орж, нийт цасны зузаан 23 см, Хяргас суманд 7 см цас орж, нийт цасны зузаан 26 см-т хүрсэн байна. Харин бусад суманд 0-5 см цас оржээ. 
“Өндөрхангай, Наранбулаг, Өмнөговь, Завхан, Зүүнхангай, Өлгий суманд цас ороогүй. Гэхдээ өнөө оройдоо Өндөрхангай, Зүүнхангай суманд цастай. Цас өчигдөр орой орон нутгийн 20-22 цагийн орчимд ороод түр зогсож, өглөөний 5-6 цагийн үед үргэлжлэн орсон хэмээн” аймгийн УСУОШТ-ийн сенотик инженер Э.Сувдаа хэллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn