Дэлхийн Хятад судлаачдын чуулаг уулзалт Дүньхуан хотод боллоо

5
Дэлхийн хятад судлаачдын III чуулаг уулзалт 06-р сарын 03-нд Ганьсү мужийн Дүньхуан хотод боллоо. Хятадын Олон Улсын Солилцооны Холбоо болон Ганьсү мужийн Ардын Засгийн газар хамтран зохион байгуулсан энэхүү уулзалт нь "Хятадын болон гадаадын соёл иргэншлийг нягтруулж, цаг үеийн сорилтуудыг хамтран шийдэх "уриа доор дэлхийн 70 орчим улсын 300 гаруй төлөөлөгчдийг оролцуулав.
ХКН-ын Төв Хорооны  Гадаадтай холбоо авах хэлтсийн дарга хэлэхдээ, Хятад судлал нь Хятадын соёл иргэншлийг ойлгох чухал арга зам бөгөөд Хятад маягийн орчин үеийн хөгжлийг ойлгох цонх болох юм. Бид Хятад судлаачид болон дэлхийн олон салбарын найз нөхөдтэйгөө хамтран Хятадын соёлыг түгээн дэлгэрүүлэх, Хятадын болон бусад орны хоорондын найрамдлыг бэхжүүлэх, солилцоо, харилцан суралцахыг гүнзгийрүүлэх, дэлхийн соёл иргэншлийн санаачилгыг хамтран хэрэгжүүлж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг байгуулахад хувь нэмэр оруулахад бэлэн байна гэв.
Гадаадын зочид Хятадын соёл иргэншил нь гүн гүнзгий бөгөөд урт удаан түүхтэй, хүн төрөлхтний соёл иргэншилд өвөрмөц хувь нэмэр оруулсан. Хятадын соёлыг идэвхтэй сурталчилж, Хятадын олон талт, цогц дүр төрхийг дэлхий нийтэд танилцуулахад бэлэн байгаагаа илэрхийлэв.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn