“Бидний мөрөөдлийн талбай”-г байгууллаа

617



Улаангом сумын 9-р багт тоглоомын талбай, сагсны шийд, ногоон байгууламж бүхий “Бидний мөрөөдлийн талбай” байгуулж өнөөдөр нээлтээ хийлээ.

АНУ-ын Засгийн газрын тэтгэлэгт “Lead Mongolia-2018” хөтөлбөрт Увс аймгаас хамрагдсан аймгийн ЗДТГ-ын мэргэжилтэн Б.Энхбаяр, Улаангом политехник коллежийн англи хэлний багш Д.Ганцэцэг нарын санаачилга болон Увс аймгийн Эмэгтэйчүүдийн холбооны дэмжлэгтэйгээр энэхүү талбайг байгуулжээ. Ингэснээр Улаангом сумын 9, 12-р багийн гэр хорооллын хүүхэд багачууд тоглож наадах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх тоглоомын талбайтай болоод байна.  

Тус талбайг тохижуулахад Улаангом политехник коллежийн багш ажилчид болон “Амарсанаа” компани, Хот тохижилт үйлчилгээний газар, “Baby shop” хүүхдийн хувцасны дэлгүүр гэх мэт байгууллага, хувь хүмүүс дэмжин оролцжээ. Харин Улаангом политехник коллежийн эмч Э.Энхтүвшин, хүний нөөцийн ажилтан Д.Наранцацрал, “lead Mongolia-2018”  хөтөлбөрийн оролцогч, төслийн багийн ахлагч Д.Ганцэцэг нар тус талбайг тохижуулах ажлыг гардан гүйцэтгэсэн байна.

Цаашид тус талбайг гэр хорооллын хүүхэд багачууд тоглож наадах ногоон байгууламж бүхий талбай болгохоос гадна залуучууд сайн дурын ажил хийх боломжийг бүрдүүлэх аж


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn