Сүүлийн саруудад гэмтлийн тасгийн ачаалал эрс нэмэгджээ

535



Увс /МОНЦАМЭ/. Иргэдийн дунд санамсар болгоомжгүйгээс болон гэнэтийн байдлаар осол гэмтэлд өртөж амь нас, эрүүл мэндээрээ хохирох явдал элбэг байгаа аж. Аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн хамт олон өдөр тутамд осол гэмтэлд өртсөн иргэдэд эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлсээр байна.

“Сүүлийн саруудад гэмтлийн тасгийн ачаалал илт нэмэгдсэн. Гол төлөв авто осолд орсон, мориноос унаж бэртсэн, мөн хавсарсан гэмтэлтэй хүмүүсийн дуудлага их ирж байгаа. Энэ нь амралт, аялал зугаалгын улиралтай холбоотой байх. Тухайлбал, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ автомашин жолоодож, улмаар хурд хэтрүүлэн осолд өртсөн тохиолдол их байна. Мөн ахуйн хийг буруу ашиглах, цахилгааны утасны аюулгүй байдлаа хангаагүйгээс гал түймэр гарах, бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхих зэрэг нь эрсдэл дагуулдаг” хэмээн аймгийн Нэгдсэн эмнэлгийн Гэмтлийн тасгийн их эмч Б.Энхжаргал хэллээ.

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn