"Уулын бэл" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна
Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймаг дахь Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах тасгаас "Уулын бэл" хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулж байна.
Уг арга хэмжээ нь архидан согтуурах явдлыг таслан зогсоох, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчлийг илрүүлж, хариуцлага тооцох, зам тээврийн ослын гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилготой.
"Арга хэмжээний хүрээнд цагдаагийн байгууллагын алба хаагчид эргүүлж хийж, Өлгий сумын нутаг дэвсгэр дэх дэлгүүр болон голын эрэгт үзлэг шалгалт хийж, ард иргэдэд зөвлөмж, сэрэмжлүүлэг тарааж байгаа. Түүнээс гадна "Хичээл эхэллээ" нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд явуулж байна. Бага насны хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, сургуулийн орчин, гудамж талбайн аюулгүй байдлыг давхар шалгаж байна" гэж тус аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.