Ирэх сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш эрсдэлтэй гэсэн байр суурийг Шадар сайд илэрхийлжээ

559

Засгийн газрын ээлжит хуралдаан  Төрийн ордонд болж байна. Хуралдаанаар гуравдугаар сарын 1-нээс ерөнхий боловсролын сургуулийг танхимаар хичээллүүлэх эсэхийг хэлэлцэж буй аж. 
Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан өчигдөр орон нутгийн ерөнхий боловсролын сургуулиудыг танхимаар, нийслэлд цахимаар хичээлийг үргэлжлүүлэх саналыг Засгийн газрын хуралдаанд оруулах болсноо мэдэгдсэн юм.
БШУЯ-наас гуравдугаар сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа илэрхийлсэн тухай  УОК-ын хэвлэлийн төлөөлөгч, Засгийн газрын ХМОНХХ-ийн дарга Ц.Ганзориг  хэллээ.
Тэрбээр “Ирэх сарын 1-нээс танхимын хичээлийг эхлүүлэх байр сууриа Боловсрол, шинжлэх ухааны яамнаас илэрхийлсэн. Өчигдөр болсон УОК-ын өргөтгөсөн тавдугаар хуралдаанаар Шадар сайд танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд маш их эрсдэлтэй гэсэн байр сууриа илэрхийлсэн.
Тодруулбал, коронавирусийн эсрэг дархлаажуулалтын ажил энэ сарын сүүлээр эхэлнэ. Ингээд гурав болон дөрөвдүгээр сард дархлаажуулалт үргэлжилнэ. Энэ нь нэг талаар эрсдэлтэй цаг хугацаа болох тул танхимаар хичээллүүлэх нь хүүхдэд эрсдэл үүсгэж байгаа юм.
Мөн сургуулиудын танхимуудыг вакцинжуулах танхим болгон ашиглана гэж шийдвэр гараагүй. БШУЯ бол энэ тал дээр дэмжихгүй байгаа. Удахгүй вакцинжуулалтын танхим, хуваарийн асуудал удахгүй зарлагдана.
Ямартай ч гуравдугаар сарын 1-нээс танхимаар хичээллүүлэх ёстой гэх байр суурийг Шадар сайд илэрхийлээгүй. БШУЯ-ны зүгээс л байр суурь болон саналаа илэрхийлсэн гэдгийг хэлье.
Өнөөдөр уг асуудлыг Засгийн газрын хуралдаанд хэлэлцэж буй" гэсэн юм.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn