УИХ-ын сонгууль 2020: ТОЙРОГ&ТУЛААН

843

УИХ-ын сонгуулийн хоёрдугаар тойрог буюу Баян-Өлгий аймгийг
 энэ удаа онцолж байна. Өлгийчүүдэд хэнбугай аль намаас нэр дэвших нь тийм чухал бус.

Харин хэний, аль омгийн хүн гэдэг нь ач холбогдолтой. Тодруулбал, үндэстний цөөнхийн төлөөлөл болж төрд ажиллах гишүүнээ сонгохдоо омгийнхоо шийдвэрийг л дагадаг. Эрх баригч МАН-ынхан эхний ээлжинд гурван мандатныхаа нэгийг эмэгтэй хүнд “өгөх” тухай ярьж эхэлжээ. Тэр нь мэдээж Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле. Түүний хувьд зөвхөн өлгийнхэндээ ч биш бусад бүх эмэгтэйд төрийн ажлыг хоёргүй сэтгэлээр гүйцэтгэх боломж байдгийг харуулдаг нэгэн. МАН ч олон удаа түүнийг нэр дэвшүүлэлгүй хойш татсан. Энэ нь түүнийг улстөрд илүү хүлээцтэй, чадварлаг боловсон хүчин болохыг нь харуулж, танилусан.  Нөгөөтэйгүүр Ж.Сауле Баян-Өлгийдөө хамгийн нэр хүндтэй, олон бүлтэй омгийн гишүүн аж. Тэгэхээр сул суудал яавч биш болж таарах нь.

Харин нөгөөд нь МАН-ынхан УИХ-ын гишүүн асан, Эрчим хүчний зохицуулах хорооны дарга А.Тлейхан. Түүнийг өмнөх сонгуулиар нэр дэвшүүлээгүй ч албан тушаалд томилсон. Одоо ээлжээ хүлээж байгаа гэсэн үг. Бас нэг мандатыг УИХ-ын гишүүн, Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан халаасалсан хэвээр байгаа аж. Тэрбээр Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн кабинетад байх хугацаандаа хэл ам таталчихгүй бол тойргийнхоо онцлогоос шалтгаалан нэр дэвшинэ.

Харин одоогийн гишүүн Г.Солтаныг энэ жил “жийх” тухай яригдсан байна. Уг нь өмнөх сонгуулиар А.Тлейхантай тохирч Г.Солтаныг нэр дэвшүүлж, төрд илгээсэн. Харамсалтай нь “сахил хүртээд шал дордов” гэгчээр эрхэм гишүүн нь “хэлд” оролгүй байсаар үеэ өнгөрөөж байна даа.

АН-ынхны хувьд ахмад туршлагатайгаар нь УИХ-ын гишүүн асан А.Бакейгаар өлгийн тойргийнхныг ахлуулахаар яриа хийж байгаа бололтой. Харин Х.Муратын хувьд “бууж өгөх” нь гарцаагүй болсон. Тэгэхээр АН-д А.Бакейтай залуусаа хамтрагч болгох төлөвлөгөөтэй байгаа аж. Зам тээврийн дэд сайд асан Х.Ержан, аймгийн Ардчилсан Залуучуудын холбооны гишүүн Ш.Жандос нарын нэр дуулдаж эхэлсэн. Үндсэндээ АН-аас яг тодорхойлчих гэхээр намдаа ч омогтоо ч нэр цэвэр, итгэл даах хүн тун ховор байгаа аж.

Эх сурвалж: erennews.mn
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn