ЗГХЭГ-ын даргад Бэрхийн далд уурхайн музейн удирдах хорооны гишүүд ажлаа танилцууллаа

1 188

Бэрхийн уурхайг анх 1954 оны 9-р сарын эхээр малчин Санжаа Жоншит толгойгоос хэдэн алаг чулуу авч богцонд хийж ганзаглаад Хар Ямаатын уурхайн геологичдод үзүүлсэн нь хайлуур жонш байжээ. Улмаар 1954 оны 9-р сард СовМонголметалл нийгэмлэгийн 9-н хүний бүрэлдхүүнтэй баг ирж Бэрхийн уурхайн шавыг тавьж анхны малталтуудыг эхэлслэн түүхтэй. 1994 он хүтэл олборлолтын ажлыг ашиглалтын 8-р түвшин хүртэл явуулж, тогтоогдсон нөөцийг бүрэн ашиглаж дууссан байна. Бэрх хотыг түшиглэн байгуулах Монгол Улсын анхны далд уурхайн музей, сургалт судалгаа, аялал жуулчлалын төв бий болсоноороо дараах ач холбогдолтой.
    Үүнд:
-  Уул уурхайн мэргэжлийн оюутан судлаачид Сургалт судалгааны баазтай болно
- Далд уурхайн музей нь газрын доорх малталт, уулын ажлын дараалалыг бодит үзмэрүүдээр харуулна
- 2-р босоо амны байгууламж болон Уурхайн захиргааны барилгыг сэргээн засварлаж Сургалт судалгааны төв болгох
-  Компрессорын барилгыг сэргээн засаж Эрдсийн музей байгуулах. Далд уурхайн өрөмдлөгийн ажил харуулсан, бэхэлгээний төрлүүдийг, тэсрэх материалын агуулах ухаж ачих, тээвэрлэх процессийг харуулах юм.

Төсөл хэрэгжсэнээр Монгол Улсад уурхайн нөхөн сэргээлт, хаалтыг олон улсын жишигт хүргэсэн анхны бүтээн байгуулалтыг бий болгох, Бэрх хотыг “Чингис хааны түүхэн аялалжуулчлалын бүс” төсөлтэй холбогдох аялал жуулчлалын бүтээгдэхүүнийг бий болгох, орон нутагт ажлын байр шинээр бий болгох, уурхайчны мэргэжил, өв соёлыг хадгалах, залуу үед өвлүүлэх, сурталчлах, уул уурхайн мэргэжлийн оюутан, судлаачдад сургалт судалгааны бааз болох зэрэг ач холбогдолтой төдийгүй 2022 онд тэмдэглэн өнгөрүүлэх Монголын уул уурхайн салбарын 100 жилийн ойг угтсан томоохон бүтээн байгуулалтын нэг болох юм.
 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn