Эх орны хил дээр хүү төрлөө

469
Баян-Өлгий аймгийн Цагааннуур тосгон дахь хилийн 0285 дугаар ангийн дугаар салбарт эх орны торгон хил дээр хүү төрлөө.  Тодруулж хэлбэл, тус ангийн харуулын дарга, ахлах ахлагч Д.Түмэн-Өлзийгийн гэр бүл  Ц.Наранчимэг энэ сарын 10-ны 21.00 цагийн үед өвдөж, сумын Эрүүл мэндийн төвд дуудлага өгчээ.
Гэвч эмнэлэгт хүргэгдэж амжилгүй 22.35 минутад салбарын байрлалд амаржиж, 2700 грамм хүүтэй болсон байна. Тухайн газар нь сумын төвөөс аслагдмал, зам бартаатай, саад ихтэй тул эмч нар хилийн байрлалд нь эх барих шийдвэр гаргажээ.
Нярайг  Улаанхус сумын ЭМТ-ийн эмэгтэйчүүдийн их эмч Х.Жанболат, тус сумын гуравдугаар багийн эмч Х.Үмбет, салбарын  ариун цэврийн зааварлагч Б.Хадах нар эх барьж авчээ. Одоо эх, хүүгийн биеийн байдал сайн байгаа бөгөөд сумын эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn