Байгалийн гамшигт нэрвэгдэгсдэд тусламж хүргэв
Өнгөрсөн сарын 14-15-нд болсон цасан болон шороон шуурганы улмаас гамшигт өртсөн өрхүүдэд тусламж хүргэлээ.
Тодруулбал, Монголын Улаан загалмай нийгэмлэг, Олон улсын Улаан загалмай, Улаан хавирган сар нийгэмлэгүүдийн холбооны дэмжлэгтэй “Хүмүүнлэгийн тусламж”-ийн үйл ажиллагааг Увс аймгийн Улаан Загалмай хорооноос Онцгой байдлын газартай хамтран хэрэгжүүлсэн байна.
Хүмүүнлэгийн тусламжийн хүрээнд гамшигт нэрвэгдсэн Завхан, Зүүнхангай, Малчин, Наранбулаг, Өмнөговь, Өндөрхангай, Сагил, Цагаанхайрхан, Хяргас, Улаангом сумын 100 өрхөд бэлэн мөнгө, Завхан, Улаангом сумын 2 өрхөд иж бүрэн гэр, гал тогооны багц, хөнжил, гудас зэргийг хүлээлгэн өгсөн байна.