Баян-Өлгий аймагт халдваргүйжүүлэлт хийгдэж байна

801

Баян-Өлгий аймгийн Мэргэжлийн хяналтын газраас Ховд их сургуулийн салбар сургууль, МСҮТ, сургууль, цэцэрлэг зэрэг 90 байгууллагад орчны эрүүл ахиун нөхцөлийг сайжруулж, коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж өгч, 60 гаруй байгууллага хичээлийн байрандаа ариутгал халдваргүйжүүлэлт хийгээд байна.
Мөн гар утасны худалдаа, нийтийн тээвэр, сүм хийд, авто засвар, угаалгын газар, зочид буудал, амралтын газар, санхүүгийн байгууллага, халуун ус, үсчин, гоо сайхны зэрэг 67 газарт өгсөн зөвлөмжийг 84 хувь нь биелүүлж ажлын байрандаа гар угаах нөхцөл бүрдүүлжээ.
Эдгээр газруудад гүйцэтгэлийн шалгалт хийхэд 77 хувь нь орчны хог хаягдлын цэвэрлэгээг хийсэн, 88 хувь нь хог хаягдлын зориулалтын сав байршуулсан, 40 хувь нь байгууллагын дотоод орчинд мэргэжлийн байгууллагаар халдваргүйтгэл хийлгүүлсэн байна.
Албан байгууллага, үйлчилгээний газруудад ариутгал, халдваргүйжүүлэлт хийх ажил үргэлжилж байна гэж МХЕГ-аас мэдээллээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn