Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, сувилагчдын тэн хагас нь халдвар авчээ

363


Баян-Өлгий аймгийн төв Өлгий суманд 4 өрхийн эрүүл мэндийн төв үйл ажиллагаа явуулдаг. Тэнд 65 хүн ажилладгаас 51 нь эмч, сувилагч аж. Үүнээс одоогийн байдлаар 25 эмч, сувилагч буюу тэн хагас нь коронавирусний халдвар авч эмчлэгдэж байна.
Үлдсэн эмнэлгийн мэргэжилтнүүдээс 12 хүн иргэдээс шинжилгээ авах, 12 хүн айл өрхүүдээс судалгаа авах,3 хүн вакцин тарих ажилд дайчлагдаж байгаа.
Үүсээд байгаа нөхцөл байдалтай холбоотой энэ өдрүүдэд өрхийн эрүүл мэндийн төвүүдэд 1-2 хүн л үндсэн тусламж үйлчилгээ болох өдрийн дуудлага, амбулаторийн үзлэг, эргэлт хийх, хөнгөлөлттэй эм бичих, ойрын хавьтал ба хөнгөн өвчтнүүдээ хянаж эмчлэх ажлуудыг хийж байна.   
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn