Коронавирусний халдвараар өвчилсөн хүмүүсийн 2893 нь эдгэрчээ
Сүүлийн 24 цагт коронавирусний халдварын 75 тохиолдол бүртгэгдэж, аймгийн хэмжээнд батлагдсан тохиолдлын тоо 3344 боллоо. Коронавирусний халдварын улмаас аймгийн хэмжэээнд 6 хүн амь насаа алджээ. Одоогоор 383 хүн эмчилгээ хийлгэж байгаагаас 1 хүний бие хүнд, 46 хүний бие хүндэвтэр, үлдсэн нь хөнгөн хэлбэртэй өвдсөн байна. Өвчилсөн хүмүүсийн 2893 нь эдгэрчээ.
Тусгаарлах байранд 48 хүн байгаа бол 669 хүн гэртээ тусгаарлагдаж байна.