"Сон Медикал Улаанбаатар" эмнэлэг дараах ажлын байрыг танд санал болгож байна
Сон Медикал Центр Улаанбаатар эмнэлэг БНСУ-ын “Сон Медикал Центр” эмнэлгийн сүлжээнд харьяалагдаж франчайз-салбарын түвшинд үйл ажиллагаагаа эхлүүлэн явуулж байна.
Тус эмнэлэг нь БНСУ-ын чанартай эмчилгээ, үйлчилгээг нэг дор үзүүлдгээрээ онцлог давуу талтай юм. Манай эмнэлэг нь дараах нээлттэй ажлын байрууддаа таныг урьж байна.
Үүнд:
- Сувилагч:
Сувилахуйн чиглэлээр их дээд сургууль төгссөн
Мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөлтэй
Эмнэлгийн ажилтны ёс зүйг чандлан сахих чадвартай
Харилцааны өндөр соёлтой
Багаар болон бие даан ажиллах чадвартай
Тогтвор суурьшилтай ажиллах - Лабораторийн их эмч:
Анагаахын ухааны бакалаврын болон түүнээс дээш боловсролтой /клиник чиглэлээр ажиллаж байсан бол давуу тал болно/
Ёс зүйн харилцаа, хандлага сайтай
Хувийн зохион байгуулалттай
Хэрэглээний программ бүрэн ашиглах, цахим орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
Бүтээлч санаа дэвшүүлэх, оновчтой шийдвэр гаргах
Ачаалал даах
Манлайлах, аливаа үйл ажиллагааг зохион байгуулах ур чадвартай - Эрчимт эмчилгээний эмч:
Хүний их эмч, эрчимт эмчилгээний эмчийн мэргэжил эзэмшсэн байх
Эмчлэх эрхийн зөвшөөрөл хүчинтэй байх
Мэргэжлээрээ ажилласан туршлагатай байх
Багаар ажиллахЁс зүйн харилцаа, хандлага сайтай
Хэрэглээний программ бүрэн ашиглах, цахим орчин, дотоод сүлжээнд чөлөөтэй ажиллах
Бүтээлч санаа дэвшүүлэх, оновчтой шийдвэр гаргах
Ачаалал даах
Манлайлах, аливаа үйл ажиллагааг зохион байгуулах ур чадвартай