Зарим аймгуудад малын тарга хүч дунджаас бага гарчээ

10

Хөдөө аж ахуйн цаг уурын судалгааны хэлтсээс байгалийн бүсүүдийг төлөөлүүлэн сонгосон мал аж ахуйн цаг уурын харуулуудын хэмжилтийг тогтмол хийдэг. Тодруулбал, өнгөрсөн сарын 31-ний өдөр хийсэн хэмжилтээр малын тарга хүч Булган, Төв аймгийн үхрийн харуулуудад дунджаас бага, бусад харуулуудад дундаж болон түүнээс дээш гарчээ. Тухайлбал, Булган аймгийн Орхон суманд хийсэн хэмжилтээр эм хонины амьдын жин 51 кг байгаа нь олон жилийн дунджаас 2.4 кг-аар бага, харин эм ямааны амьдын жин 43 кг байгаа нь олон жилийн дунджаас 3.8 кг-аар их байна. Үнээний амьдын жин 299 кг байгаа нь олон жилийн дунджаас 27.6 кг-аар бага үзүүлэлттэй байна. Нөгөөтэйгүүр, Төв аймгийн Баян-Өнжүүл суманд хийсэн судалгаагаар эм хонь, эм ямааны амьдын жин олон жилийн дунджаас өссөн үзүүлэлттэй байна. Тухайлбал, эм хонины амьдын жин олон жилийн дунджаас 6.8 кг-аар, эм ямааных 2.8 кг-аар тус тус их байна.
Харин Дорноговь аймгийн Дэлгэрэх сумын харуулын хэмжилтийн мэдээллээр эм ямааны амьдын жин 46 кг байгаа нь олон жилийн дунджаас 3.4 кг-аар их байна.
Дашрамд дурдахад, Булган аймагт гурван сая орчим толгой мал тоологдсон нь өмнөх оноос 60.2 мянган толгой буюу 2.0 хувиар буурсан үзүүлэлт юм. Харин Төв аймгийн хэмжээнд мал тооллогын үеэр 4.1 сая толгой мал тоологдсон бол Дорноговь аймагт 1.6 сая толгой мал тоологджээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn