Коронавирусний халдварын 108 тохиолдол шинээр бүртгэгдэв

301



Баян-Өлгий аймагт сүүлийн 24 цагт 281 хүнд түргэвчилсэн шинжилгээ, 53 иргэний хамрын арчдасын сорьцод ПГУ, нийт 334 иргэнд шинжилгээ хийхэд коронавирусний халдварын 108 тохиолдол шинээр батлагдлаа.

Үүнээс Алтай, Баяннуур, Бугат, Сагсай, Цэнгэл сум, Цагааннуур тосгонд тус бүр 2, Булган суманд 16, Толбо суманд 7, Улаанхус суманд 1, Ногооннуур суманд 8, Өлгий суманд 64 иргэнээс халдвар илэрч, тус аймагт нийт бүртгэгдсэн тохиолдлын тоо 7464 болов.

Өнөөдрийн байдлаар 6354 иргэн эдгэрч эмнэлгээс (сүүлийн 24 цагт 63) гарсан. Одоо аймгийн Ковидын эмнэлэгт 82, Нэгдсэн эмнэлгийн мэдрэл, чих хамар хоолойн тасагт 45, Сансар эмнэлэгт 27, сумуудын Эрүүл мэндийн төвүүдэд 44, гэртээ 906 иргэн эмчлүүлж байна.  

Эмчилгээ хийлгэж байгаа 1104 иргэнээс 978 иргэний биеийн байдал хөнгөн, 106 иргэний биеийн байдал хүндэвтэр, 16 иргэний биеийн байдал хүнд, 4 иргэний биеийн байдал маш хүнд байгаа ажээ. 

скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn