Модон галын автомашин нь дуудлага худалдаагаар 800 мянган төгрөгөөр үнэлэгджээ

419

Баян-Өлгий аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Х.Мурат нь 2002 оноос хойш Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангид аврагч-гал сөнөөгчөөр томилогдон 18 дахь жилдээ ажиллаж байна. Ам бүл 7, эхнэр хүүхдүүдийн хамт амьдардаг. Тэрээр Барилгын техник мэргэжлийн сургуулийг 1997 онд төгсч Мужаанчин мэргэжил эзэмшсэн. Модоор дурсгалын зүйлс урлах дуртай түүний сонирхол Онцгой байдлын албатай холбогдсон цагаас эхлэн галын автомашин, галын хошуу, сүх гээд албандаа ашиглаж болох бүтээлүүдээр арвижиж үзэсгэлэн гаргах хэмжээний урын сантай болсон байна.
-Түүний урласан бүтээл захиалсан хүндээ дурсгалтай, гэр орон, ажлын байранд нь чимэг болж, он удаан жил хэрэглэх “насны юм” байгаасай гэж бүтээл болгондоо мужаан хүний нарийн мэдрэмж, ухаан, сэтгэлээ шингээж урладаг.
-Түүний хийсэн бүтээлийг Онцгой байдлын газарт ирсэн зочдод дурсгал болгон бэлэглэдэг. Ангийнхаа 50 жилийн ойг тохиолдуулан өөрийн хүсэлтээр албаны онцлогийг харуулсан бэлэг дурсгалын зүйлс хийж өгсөн байна.
-Түүний модоор урласан “Галын хошуу” бүтээл нь ОБЕГ-ын “Хүндэтгэлийн өргөө”-д байрладаг бөгөөд түүний энэхүү бүтээлээс Баян-Өлгий аймгийн төдийгүй Онцгой байдлын албаны онцлогийг харж болно.
Х.Мурат өөрийн хийсэн галын автомашинаа хамт олныхоо дунд дуудлага худалдаанд оруулахад 800,000 төгрөгөөр үнэлэгджээ. Хамт олон нь төдийгүй гадны байгууллагууд дурсгалын зүйлс хийлгэх захиалга ихээр өгдөг байна. Гэхдээ бүтээлээ дахин давтагдашгүй цорын ганц байлгахыг хүсдэг гэнэ шүү.



Эх сурвалж: “Онцгой мэдээ” сонин
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn