“Ховд” голын усны түвшин нэмэгдэж айлууд усанд автагдахаар болж байна

Мэдээллийн дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, Аврах 71 дүгээр ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан өчигдөр буюу энэ сарын 12-ны өдрийн байдлаар 4 метр өргөн, 90 см өндөр, 100 метрийн урттай шороон далан босгосон байна. Өнөөдөр 09:00 цагаас мөн ажлаа эхлүүлжээ.