Яагаад орон орны цахилгааны залгуур өөр байдаг вэ?

304

Хэрэглэгчид "Apple" компанийг стандарт бус залгуур ашигладаг хэмээн зэмлэж, USB-C оролттой болохыг шаардсан байна. Харин дэлхийн улсууд нийт 14 төрлийн өөр цахилгаан залгуур, розетка хэрэглэдэг гэдгийг та мэдэх үү?
Европын холбооны улсууд нэг төрлийн валютыг хэрэглэж сурсан ч залгуурын хувьд нэг төрлийн болгож чадаагүй байна. Тиймээс аялалд гарахын өмнө тухайн орныг ямар төрлийн залгуур хэрэглэдэг болохыг мэдэж, шаардлагатай тохиолдолд нэмэлт адаптор авч явах нь хамгийн зөв сонголт байх болно. Ийнхүү өөр өөр залгууртай байгаагийн гол шалтгаан юу юм бол?
Цахилгаан холболт анх хийгдэж эхлэх үед орон оронд өөрт эвтэйхэн залгуурын төрлийг ашиглаж байсан гэнэ. Үндэсний компаниуд мэдээж энэ стандартад зохицуулж өөрийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэж байсан учир залгуурыг хөгжүүлэх тал дээр бусад орнууд анхаарал хандуулдаггүй байжээ. Үүнээс гадна цахилгааны залгуурыг үйлдвэрлэхэд материалын хүртээмжтэй байдал ихээхэн хамаардаг байжээ. Жишээлбэл: Дэлхийн 2-р дайны үед Их Британи нь богино зайн адаптер бүхий гурван сэрээт зэс залгуурыг ашиглаж байсан гэнэ. Энэ нь бусад металлыг дайны хэрэглээнд ашиглахад зориулж хэмнэж буй хэрэг юм.  
Зарим нэг судалгаанаас 12 төрлийн залгуур байдаг гэж үздэг бол зарим нь 15 төрлийн залгуур байдаг гэж үздэг байна. Төрөл бүрийн залгуур байхаас гадна цахилгааны хүчдэл төрөл бүр байдаг нь томоохон асуудалд хүргэдэг.

100-127 вольтын хүчдэл бүхий цахилгааныг АНУ, Канад, Япон, Мексик, Куб, Ямайка, Бразилд ашигладаг. Харин 220-240 вольтын хүчдэл бүхий цахилгааныг дэлхийн ихэнх орнууд ашигладаг юм.
Зарим орон цахилгааны тал дээр нэг стандартыг мөрддөггүй. Жишээлбэл, Бразилийн ихэнх хотод 127В, харин хойд хэсэгт нь 220В-ын хүчдэл бүхий цахилгааныг ашигладаг байна. Япон улсын хувьд бүх нутагт 110В-ын хүчдэл бүхий цахилгааныг ашигладаг юм. Учир нь хамгийн анх Токиод 50Гц давтамж бүхий цахилгаан үүсгүүрийг ашигладаг байсантай холбоотой.  Үүний дараа Осакад америкийн 60Гц-ийн давтамжтай цахилгаан үүсгүүрийг ашиглаж эхэлсэн байна.
Магадгүй ирээдүйд залгуурыг нэг стандарт болгох боломжтой ч эхний ээлжинд хүчдэл болон давтамжийг нэгэн жигд болгох хэрэгтэй болов уу. Гэвч энэ бүхэнд цахилгаан станцын тоног төхөөрөмжийг шинэчлэхэд асар их хэмжээний хөрөнгө шаардагдах юм.

1А болон В төрөл – Америк залгуур

А болон В залгуур нь хоорондоо газардуулгын зориулалттай гурав дахь оролтоороо ялгардаг байна. Энэ төрлийн залгууруудыг хамгийн анх АНУ үйлдвэрлэсэн бөгөөд өдгөө хойд, төв болон Өмнөд Америкийн улсууд, Япон болон зарим оронд хэрэглэдэг аж.
А болон В төрөл – Америк залгуур

2С болон F төрөл - Европ залгуур

Энэ 2 төрөл мөн л газардуулгын оролтоороо ялгаатай.
Ийм залгуурыг ОХУ болон хуучин коммунист орнууд, Алжир, Египет болон Европын холбооны зарим улсуудад хэрэглэдэг байна.
С болон F төрөл - Европ залгуур

3G төрөл - Британийн залгуур

Их Британид тэгш өнцөгт хэлбэр бүхий 3 оролттой залгуур түгжээ. Үүнээс гадна Кипр, Мальт, Сингапур болон Британийн колоничлолд байсан улс орнууд ашигладаг банйа.
G төрөл - Британийн залгуур

4I төрөл - Австралийн залгуур

Британийн залгуурын бас нэгэн хэлбэр бөгөөд Австралиас гадна Шинэ Зеланд, Фижи, Күүк арал, Шинэ Гвиней, Самоа болон Хятадын цөөн хэсэгт харах боломжтой. Үүнээс гадна А болон С төрөл давамгайлсан орнуудад бас бий.
I төрөл - Австралийн залгуур

5H төрөл — Израиль залгуур

Энэхүү залгуурыг Израил болон Палестины нутагт хэрэглэдэг. Тэгш өнцөгт эсвэл дугуй оролттой бөгөөд тэгш өнцөгт оролт нь  ихэнхдээ хуучин цахилгаан техникт ажиглагдана.
H төрөл — Израиль залгуур

6K төрөл - Данийн залгуур

Инээмсэглэж буй эможи мэт харагддаг К төрлийн залгуурыг Дани, Гринланд, Бангладеш, Мальдивт ашигладаг байна.
 
K төрөл - Данийн залгуур


скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn