Гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах байрны орон тооны асуудлыг шийднэ

232

Баян-Өлгий аймагт 2018 онд гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн амь, эрүүл мэнд, аюулгүй байдлыг хангах зорилгоор Нэг цэгийн үйлчилгээний төвийн байрыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр барьсан.
Тухайн байрны доторх эд хогшил, тоног төхөөрөмжийг НҮБ-ын Хүн амын сангаас олгосон ч орон тоо, санхүүжилт нь өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй ирсэн юм.
Аймгийн Засаг дарга Д.Бауыржан энэ өдрүүдэд Улаанбаатар хотод ажиллаж байгаа. Тэрээр УИХ-ын гишүүн Т.Аубакирын хамт ХНХ-ын сайд А.Ариунзаяа,  дэд сайд С.Зулпхар нартай уулзжээ.
Уулзалтаар дээрх Нэг цэгийн үйлчилгээний төвийн орон тооны асуудлыг улсын төсвөөс шийдэхээр тохирсон байна. 
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn