Д.Бямбасүрэн: Сайн шавь бэлтгэхэд багшаас асар их хөдөлмөр, зүтгэл шаарддаг

310

Аймгийн боловсролын салбарт улсад нэрээ дансалсан чадварлаг багш нар олон бий. Тэдний нэг болох Улаангом сумын Ерөнхий боловсролын 4-р сургуулийн Математикийн багш Д.Бямбасүрэнтэй ярилцлаа.

-Багш хэмээхэрхэмалдрыг хүртсэн цаг үеэта эргэндурсаач?
-Би 1996 онд МУИС-ийн Ховдаймагдахь салбар сургуулийг математикийн багш мэргэжлээр төгссөн. Их сургуулийн оюутан байхдаа Цэрэнжав, Сүрэнхорлоо, Шийтэв, Равданжамц зэрэг чадварлаг багш нараасаа их зүйлийг суралцсан. Харин арван жилээ ЕБ-ын 3-р сургуулийн Д.Туяа багштай физикийн гүнзгийрүүлсэн сургалттай ангийг төгссөн. Тэр үед математикийн хичээлийг Дашням, сонгох хичээлийг Батсүх нарын шилдгүүд заадаг байлаа. Өнөөдрийн ажил, амьдралын амжилт, багшийн суурь чадварыг эдгээр багш нарынхаа хичээл, зүтгэлийн үр дүнд олж авсан гэж боддог. Багш хэмээх алдрыг хүртсэнээс хойш дөрвөн удаа 10-р анги төгсгөлөө. Одоо 5 дахь ангиа төгсгөх гэж байна.

-Сайн багшаас сайн шавь төрдөг. Та өөрийнхөө болон шавь нарынхаа гаргасан амжилтаас хуваалцаач?
-Багшаар ажилласан 25 жилийн хугацаанд хувь хүний хөгжил болон шавь нартаа хүртээмжтэй мэдлэг олгох тал дээр хичээж ажилласан. Багшийн ажил бол хүүхэдтэй ажилладаг сайхан мэргэжил. Харин сайн шавь бэлтгэхэд багшаас асар их хөдөлмөр, зүтгэл шаарддаг. Өнгөрсөн хугацаанд улс, аймаг, бүсийн хэмжээний математик, сэтгэх чадварын олимпиад, мөн ЭЕШ, анги нийтийн олимпиад, үндсэн, нэрэмжит олимпиадад бэлтгэсэн шавь нар маань чамлахааргүй арвин амжилтын эзэд болсон.
Аймгийн математик, сэтгэх чадварын олимпиадад 30 гаруй хүүхэд медаль авч, улсын математикийн олимпиадад 5 хүүхэд, сэтгэх чадварын олимпиадад 2 хүүхэд амжилттай оролцлоо. Мөн баруун бүсийн олимпиадаас шавь нар маань 2 алт, 4 хүрэл медаль, анги нийтийн олимпиадаас 1 алт, 2 хүрэл медаль, “Шинэ эрин” олимпиадаас алтан медаль, “Нэг анги 1000 бодлого” уралдаанаас мөнгөн медаль хүртсэн гээд олон амжилтыг энд дурдаж болно.
Биөөрөө “Улсын сэтгэх чадварын олимдиад”-д түрүүлж, мөн тусгай байр эзэлж байсан. Аймгийн математикийн стандарт, сэтгэх чадварын олимпиадаас нийт 14 медаль хүртсэн.

-Багш хүний хувьд хүүхэдтэй ажилладаг арга барилаасаа хуваалцаач?
-Манай сургууль гүнзгийрүүлсэн сургалтгүй хэрнээ аймгийн чанартай тэмцээн, уралдаанд тогтмол амжилттай оролцсоор ирсэн нь багш нарын хичээл зүтгэл, сургуулийн удирдлага, хамт олны дэмжлэгийн үр дүн гэж боддог. Гүнзгийрүүлсэн түвшний бус хүүхдүүдтэй ажилладаг ч шавь нарынхаа амжилтын төлөө зүтгэсний үр дүн бодитоор гарч байгаад баярладаг. Сургалтын арга барил талаасаа өөрт оногдсон хичээлийн хуваарьт цагийг үр дүнтэй, мэдлэг бүтээсэн байдлаар ашиглахыг чухалчилдаг. Олон цагийн хичээл ордоггүй ч олдсон цагийг ашиглаад хүүхэд нэг бүрийн сурлагыг сайжруулахыг л хичээнэ. Харин тухайн ангийнхаа лидер, сайн хүүхдүүдийг долоо хоногт 3-4 удаагийн математикийн сонгон хичээллүүлэн бэлтгэдэг.

-Залуу багш нартаа хэрхэн үлгэрлэж байнавэ?
-Манай сургууль математикийн мэргэжлийн таван багштай. Миний хувьд ажилласан жил, туршлагаараа ахмад багшийн тоонд орж байна. Сүүлд ажилд орсон залуу багш нарыгаа шалгаж авах, дагалдуулан сургах зэргээр тодорхой хэмжээнд үлгэрлээд явахыг хичээдэг. Зарим багш нарын хувьд мэргэжлийн хүрээнд амжилтай, ахицтай байгаа. Тухайлбал Ц.Энхмөнх багшийн хувьд залуу хүн хэрнээ улсын илтгэлийн уралдаанаас хүрэл медаль хүртлээ. Ер нь багш нартайгаа хамтраад үр дүнтэй ажиллахыг эрмэлздэг дээ.

-Багшаар ажиллаж эхэлсэн цаг үеийг одоо үетэй харьцуулбал олон өөрчлөлт байгаа байх?
-Одоогоос 25 жилийн өмнө багшаар ажиллахадтухайн үеийн нийгмийн амьдрал, цаг үе үнэхээр хэцүү байсан. Тухайлбал, манай сургууль биеийн тамирын заалгүйн улмаас жижиг ангид биеийн тамирын хичээл ордог байсан гээд сургалтын орчин, нөхцөл талаасаа олон зүйлийг ярьж болно. Одоо цагт нийгмийн хөгжлийг дагаад сургалтын орчин, аргазүй эрс сайжирсан байна.
Багш хүн өөрийгөө хөгжүүлье гэвэл шинэ аргазүй, цахим хэрэглээ, орчин нөхцөл бүрдсэн. Иймээс тухайн хүний хичээл зүтгэлээс хамаарах асуудал болжээ. Манай аймгийн боловсролын салбар дээр үеэс чадварлаг багш нарааруламжлагдан ирсэн баялаг түүхтэй.Иймдээ ч боловсролын чанар, амжилтаараа Монгол улсдаа тэргүүлэх эгнээд үнэлэгдсээр ирсэн. Үеэс үед, шавиас шавьд, багшаас багшид уламжлагдаж ирсэн энэ тогтолцоо цаашид ч тасалдахгүй байх. Улсын чанартай уралдаан, тэмцээн, олимпиад, заах арга барил, ур чадвар, илтгэлийн уралдаанд Увс аймгийн багш, сурагчид амжилттай оролцсоор ирсэн нь өнөөгийн боловсролын салбарын түүхэн амжилтыг илэрхийлнэ. Цаашид төр, засгаас багш нарын өмнө тулгамдаж буй нийгмийн асуудлыг шийдэхэд анхаарал хандуулвал боловсролын салбар илүү сэргэх боломжтой гэж харж байна.

-Салбарынхаа багш, ажилчдад мэндчилгээ дэвшүүлнэ үү?
-Монгол Улсад орчин цагийн боловсролын салбар үүсэж, хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан Монголынхоо бүх багш нар, сурган хүмүүжүүлэгч нартаа баярын мэнд хүргэе. Хүний амьдралын насан туршид мартагдашгүй нандин эрдмийг зааж байдаг буянтай, цагаан сэтгэлтэй, цагаан мөртэй багш нартаа ажлын амжилт хүсье.
-Ярилцсанд баярлалаа.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn