Шадар сайд С.Амарсайхан: 5-11 насны хүүхдүүдийг Файзер вакцинд хамруулах асуудлыг судалж байна
Засгийн газрын дөрвөн сайд өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө. Энэ үеэр Шадар сайд С.Амарсайхан "5-11 насныхныг Файзер вакцинд хамруулахаар судалж байгаа талаар мэдээллээ.
Тодруулбал, "АНУ-д 5-11 насныхныг албан ёсны зөвшөөрөлтэйгөөр вакцинд хамруулаад эхэлсэн. Тиймээс бид 5-11 насны хүүхдүүдээ вакцинд хамруулж болох эсэх асуудлыг судалж, эрсдлийн үнэлгээ хийж буй. Дүгнэлт гарсны дараа албан ёсоор шийдвэрлэнэ. Мөн хүүхдүүдэд вакцин хийхдээ 3/1 тунгаар хийх юм" хэмээлээ.