Авто зам ашигласны төлбөр авч эхэллээ

315

Баруун бүсийн босоо тэнхлэгийн авто замын Шар нуурын хяналтын цэгээс авто зам, замын байгууламж ашигласны төлбөр авч эхэллээ. Өлгий хотоос холгүй орших тус газарт улсын төсвийн 940 сая төгрөгөөр төлбөр хураах цэгийг зогсоолын хамт байгуулсан. Холбогдох бүтээн байгуулалтын ажил дууссан тул энэ сарын 8-ны өдрөөс иргэдээс төлбөр хурааж эхлээд байна. Тус цэгийн үйл ажиллагаа эхэлснээр орон нутгийн 9 иргэн ажлын байртай болжээ.
Зам, тээврийн хөгжлийн сайдын 2021 оны 116 дугаар тушаалд зааснаар иргэд тээврийн хэрэгсэл төлбөр авах цэгээр дамжин өнгөрөх бүр заавал бүртгүүлж, авто зам ашигласны төлбөр төлнө.
Төлбөрийн хэмжээ нь 12 хүртэл суудалтай тээврийн хэрэгсэлд 1000, 12-24 суудалтай болон 2 тэнхлэгтэй, 3,5 тн жинтэй тээврийн хэрэгсэлд 2000, 24-өөс дээш суудалтай, эсвэл 2 тэнхлэгтэй, 3,5-18 тн хүртэл бодит жинтэй тээврийн хэрэгсэлд 3000,  18 тн-оос дээш жинтэй ачааны машинуудад тэнхлэгийн тоо болон жингээсээ хамааран 4-10 мянга, трактор 10 мянга, мотоцикл 500 төгрөг байна.
Харин орсон орлогыг авто замын арчлалт, урсгал засвар, гэнэтийн хүчин зүйлээс хамаарсан засвар, мөн авто замын засвар, арчлалтын ажлыг хариуцсан байгууллагын үйлдвэрлэлийн баазыг бэхжүүлэх, судалгаа шинжилгээний ажил хийх, техник технологийг шинэчлэх, хөндлөнгийн хяналт тавих, хөдөлгөөнт эргүүл ажиллуулах, мэргэжилтэн бэлтгэх зэрэгт тус тус зарцуулах ажээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn