10 хүрэхгүй км замыг 27 тэрбумаар тавьсан Д.Цэндсүрэнг шалгах болоогүй юм уу?
Увс аймгийн Засаг Дарга аcан Дашийн Цэндсүрэн гээч нэг их шударга ёс ярьж явдаг нөхөр байна. Өөрт нь таалагдахгүй бол төр засгийг хүртэл хэлэх хэлэхгүйгээр хэлнэ. Увс аймгийн ард олныг талцуулж шударга дүр эсгэж аймаг орон нутгийг удирдлагыг, МАН-ын дарга нарыг хүртэл шоронд оруулж явсан зэвүүн нөхөр. Одоо өөрийнх нь цаг болж лааз өшиглөж яваа. Гэхдээ лааз өшиглөх биш шударга дүрс эсгэж хулгай, авилга авч баяжаад хөрөнгөө нууж явааг нь шалгаж очих ёстой газар нь оруулах цаг болсон. Хуулийн байгуулага АТГ, цагдаа энэ хүнээ шалгаж хариуцлага хүлээлгэх болоогүй юм уу.
Энэ шударга нөхөр Увс аймагт баригдсан "Гудамж" төслийн хөрөнгөөс тэрбум тэрбумаар нь завшсаныг захын хүн хүртэл мэднэ. 10 хүрэхгүй км замыг 27 тэрбумаар тавьсан байсныг захын тэнэг ч хараад ойлгоно. Увс аймгийн Тэс сумын "Шинэ сум" төслийн 5 тэрбум төгрөгийг орлогч Б.Цэцээгийн САН-ТЕХ ХХК хамтран дамжуулан завшсанг нутгийн ард түмэн бүгд л ярьдаг.
Газрын тосны хайгуулийн хэдэн зуун сая долларын төсөл хэрэгжүүлж хууль бус гэрээ байгуулж хятадуудаар нутгаа ухуулж Увс нуурийг устгах шулмын ажлыг Увсын МАН болон нутгийн иргэд эсэргүүцэн зогсоосон байдаг. Энэ Дашийн Цэндсүрэн гэх хүн Увс аймгийн Засаг даргаас буугаад Өмнөговь аймгийн Ганц модны боомтод тээврийн компани байгуулан Хятад улсруу нүүрс зөөж баяжиж буй: Бас болоогүй хилийн хориотой бүсэд ШТС байгуулаад авчихсан гэж байгаа.
Төрөлх аймгаасаа хулгай хийж баяжаад одоо бүр даварч Монголын баялгийг зөөж байгаа энэ хулгайчийн хамсаатангууд Өмнөговь аймагт засаглаж байгаа АН-ынхан. Увс аймгаас Улааанбаатар орох Тосонцэнгэлээс Үзүүрийн булаг хүртэлх замыг концессийн гэрээгээр хийнэ гэж хятад компанитай хэдэн тэрбум доллараар гэрээ хийж авилга авсан. Албан тушаал эрх мэдлээ ашиглаж, төрөөс төрсөн тэрбумтан Д. Цэндсүрэнг шалгах хууль хяналтын байгууллага, төр засаг байна уу
УИХ, ЗГ-т байгаа МАНАН бүлэглэлийн гишүүд энэ хулгайчаа хамгаалдгаа болиорой.
Дараагийн ээлжинд Д.Цэндсүрэнг хамгаалдаг УИХ-ын гишүүд, Засгийн газрын гишүүдийг зарлана шүү.
https://www.sonin.mn/news/crime/127895