KHAN BANK аппликэйшнээрээ хувийн санхүүгээ удирдаарай
Хувийн санхүүгээ зохистой удирдаж, санхүүгийн эерэг дадлыг төлөвшүүлэхэд шаардлагатай мэдээллийг гар утаснаасаа авмаар байна уу? Эсвэл орлого, зарлагаа хянаж эрэмбэлэх, төлбөр, тооцоогоо бүртгэх ажлыг хэн нэгэнд “даатгамаар” санагддаг уу?
Тэгвэл танд туслах Khan Bank аппликейшнд шинээр нэмэгдсэн “Миний санхүү” цэсийг та бүхэнд танилцуулъя:
ХААН Банкны харилцагч та “Миний санхүү” цэсээр сүүлийн 6 сар хүртэлх хугацаан дахь орлого, зарлагын мэдээллээ ангилан харах боломжтойгоос гадна хамгийн их үйлчлүүлсэн байгууллага, гол худалдан авалт зэрэг мэдээллээ хянах боломжтой. Мөн төсөв оруулах, төлөвлөх зэрэг хувийн санхүүгээ удирдахад хэрэгтэй бүхнийг санал болгож байна.