Б.Баасанцогтыг ТЕГ-аас саатуулсан нь Х.Баттулгын хэргүүдтэй холбоотой юу

240

Өмгөөлөгч асан Б.Баасанцогт тэргүүтэй нэр бүхий хүмүүсийн орон сууцны лифтэнд зохисгүй үйлдэл гаргаж буй бичлэг олон нийтийн анхааралд өртсөн билээ. Эдгээр өмгөөлөгч, шүүгч нар хилс хэргээр нэр бүхий хуулийн этгээдийг яллуулах зорилгоор шүүгч нарт хахууль өгсөн хэргээр АТГ-аас шалгаж буй билээ. Тэгвэл АТГ-аас уг хэргийн гол эзэн болсон Б.Баасанцогтыг баривчлан, урьдчилан хорих 461-р ангид цагдан хорьсон байна.
Өмгөөлөгч Б.Баасанцогтыг Ерөнхийлөгч асан Х.Баттулгын даалгавраар ажиллаж, бусдыг авлигадах, хилс хэргээр ял өгөхөд зуулчилдаг байсан тухай ноцтой баримтууд дэлгэгдсэн байдаг. Энэ тухай Хууль зүйн сайд Х.Нямбаатар өнгөрөгч онд УИХ-ын чуулганы хуралдаанд “Төрийн ордны зүүн жигүүрийн гурван давхраас шүүгч нар хэнд, хэдэн жилийн ял өгөх үүрэг даалгавар авдаг ёсыг бид халж чадсан шүү. Шүүхийн тухай хууль, авлигын эсрэг хуулиудыг өргөн барьснаас хойш Ерөнхийлөгчийн зүгээс энэ хуулиа тат гэсэн дарамт, шахалт үзүүлж байсан ч сөрж зогссон” хэмээн хэлж байсан удаатай.
Х.Нямбаатар сайдын ингэж хэлсэн учир нь Х.Баттулга Ерөнхийлөгч байх үедээ М.Энхсайхан, Д.Ганболд, С.Баяр, С.Баярцогт гээд улс төрийн хилс хэргээр ял шийтгэл авсан хүмүүст яллах тогтоол уншсан Ц.Насанбат прокурортой Төрийн ордны гурван давхарт уулзаж байгаа зураг ч олон нийтийн сүлжээнд цацагдсантай холбоотой билээ. Тиймээс түүнийг ТЕГ-аас саатуулсны шалтгааныг экс Ерөнхийлөгч Х.Баттулгатай холбоотой хэмээн эх сурвалжууд таамаглаж байна.
http://hardnews.mn/21274/
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn