УЛААНГОМ СУМЫН ЗАСАГ ДАРГА: Гэрийнхээ гадаанаас сураггүй болсон охиныг хайж байгаа аврагчдын утас холбогдохгүй байна
Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойш 60 км-т наймдугаар багийн Бага нуур гэх газар гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ. Энэ талаар тус сумын Засаг дарга Ц.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Хоёр настай хүүхэд сураггүй болсон гэх дуудлага өчигдөр 20:50 цагт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, ар гэрийнхэн алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг 21:10 цагаас эхлэн зохион байгуулж байгуулсан. Аврагчдын утас одоо болтол холбогдохгүй байгаа учир хоёр настай охиныг олсон эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.