УЛААНГОМ СУМЫН ЗАСАГ ДАРГА: Гэрийнхээ гадаанаас сураггүй болсон охиныг хайж байгаа аврагчдын утас холбогдохгүй байна

347

Увс аймгийн Улаангом сумын төвөөс хойш 60 км-т наймдугаар багийн Бага нуур гэх газар гэрийнхээ гадаа тоглож байсан хоёр настай хүүхэд сураггүй алга болжээ. Энэ талаар тус сумын Засаг дарга Ц.Гантөмөрөөс тодрууллаа. Тэрбээр “Хоёр настай хүүхэд сураггүй болсон гэх дуудлага  өчигдөр 20:50 цагт ирсэн. Дуудлагын дагуу Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Цагдаагийн байгууллагын алба хаагчид, Засаг даргын Тамгын газрын таван ажилтан, ар гэрийнхэн алга болсон хоёр настай охиныг эрэн хайх ажиллагааг 21:10 цагаас эхлэн зохион байгуулж байгуулсан. Аврагчдын утас одоо болтол холбогдохгүй байгаа учир хоёр настай охиныг олсон эсэхийг мэдэхгүй байна” гэлээ.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn