Хятадын хамгийн том найман өнцөгт шавар байшин
Дао-Юн байшин нь Хятадын Гуандүн мужийн Чаожөү хотын Раопин шяний Санграо суурины Наньлянь тосгонд байрладаг бөгөөд Мин улсын Ванлигийн 15-р онд ( МЭ 1587 онд ) байгуулжээ. Найман хүллийн хэлбэртэй, эзлэх талбай нь 10 мянган ам м, хүрээний урт нь 328 м гурван тойрог барилгын дотор хоёр тойрог барилга нь байшин, гадна тойрог барилга нь гурван давхар барилга юм. Өнөөг хүртэл илрүүлээд байгаа Хятадын хамгийн том найман талт шавар шороон бүтэцтэй Мин улсын үеийн цайз шавар шороон барилга бөгөөд Хятадын түүх соёлын дурсгалт чухал байгуулал билээ.
Дао-Юн байшин нь 400 гаруй жилийн турш оршин тогтносоор ирсэн бөгөөд харьцангуй бүрэн бүтэн, түүх, урлаг, эрдэм шинжилгээний өндөр үнэ цэнэтэй юм. Одоогоор Дао-Юн барилгыг сэлбэн засах ажил явагдаж байгаа бөгөөд 2023 оны 06-р сард дуусгахаар төлөвлөөд байна.
Найруулагч: | Ш.Цогзолмаа |
Эх сурвалж: | .people.com.cn |