Ангийн багш нь сурагчийнхаа гэр бүлд хандиваар байшин барьж өгчээ

278


Өлгий сумын ерөнхий боловсролын нэгдүгээр сургуулийн залуу багш Ж.Нурбек ангийнхаа сурагчийн гэр бүлийг өвлийн дулаан байшинтай болгожээ. 

Ж.Нурбек нь тус сургуульд математикийн багшаар ажилладаг бөгөөд 6 дугаар ангийг удирддаг байна. Түүний ангид сурдаг А хэмээх хүүхдийн гэр бүлийн Өлгий сумын 4 дүгээр багт байрладаг байшин нь өнгөрсөн зуны сүүлчээр үргэлжлэн орсон борооны улмаас нурсан аж. Хүүхдийн эх өрх толгойлсон эмэгтэй. Тэрээр байшин нь нурсан талаар олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьж, сургуулиас хол газар бусдын гэрт түр амьдарч байгаа тухайгаа бичиж иргэдээс тусламж хүсжээ. Энэ байдал үргэлжилбэл хүүхдүүд хичээлдээ явахад хүндрэл учрах нөхцөл байдал үүссэн байна. 
Үүнийг сонссон багш Ж.Нурбек тухайн иргэний гэрт нь очиж нөхцөл байдалтай танилцаж, дараа нь аавтайгаа хамт фэйсбүүкийн сүлжээгээр хандивын аян өрнүүлжээ. Аяны үр дүнд 4 сая төгрөг цугласан бөгөөд зарим тусч хүмүүс нэмж мөнгө хандивласан байна. Ийнхүү 2 сарын дараа өрх толгойлсон эхэд 6 өрөөтэй өвлийн дулаан байшин барьж өгчээ.
Одоо сурагч А гэр бүлтэйгээ тохилог байшинд амьдарч, хичээлээ үргэлжлүүлэн сурч байгаа ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: МОНЦАМЭ.МН
Ө.Нурболат.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn