П.Нямдаваа: Хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө багш нар боломжит бүх хувилбарыг сонгон ажиллаж байна

454
Тариалан сумын Ерөнхий боловсролын 1-р сургуулийн захирлыг түр орлон гүйцэтгэгч Пүрэвийн Нямдаваатай ярилцлаа. Цар тахлын үед тус сургуулийн хамт олон сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөө санаачилгатай ажиллаж байна.

-Танай сургууль хэчнээн багш, ажилтантай вэ?
-Энэ хичээлийн жилд манай сургууль 81 багш, ажилтан, 740 гаруйсурагчтайгаархичээл сургалтынүйл ажиллагаагаа явуулж байна. Өнгөрсөн жилсургуулийнхаатүүхт 80 жилийн ойгтэмдэглэсэн. Ойн хүрээнд сургуулийн гадна болон дотно орчныг тохижуулах,үе үеийн төгсөгчид болон ахмад багш,ажилчдынхаа хөдөлмөр бүтээлийг алдаршуулах зэрэг ажил хийсэн.
2017 онд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 640 хүүхдийн суудалтай хичээлийн барилга барьж ашиглалтад орсон. Сургуулийнхаа хүчин чадлыг бүрэнхэмжээндашиглаж байгаа.
-Цар тахлын үед хичээлийн хоцрогдлыг хэрхэн нөхөж байгаа вэ?
-Хүүхэд бүрийг теле хичээлээ үзэх шаардлага тавьж байгаа. Гэвч хөдөөгийн малчдын хүүхдүүд тэр бүр тогтмолтелехичээлээ үзэхболомж хомсхон,сүлжээ байхгүй, малтөллөж байгаа үе болохоор завгүйгэх мэтбэрхшээл бий.Тиймээс манай сургуулийн зүгээс сурагчдын хичээлийн хоцрогдлыг арилгахын тулд хичээл бүр дээр даалгавар бэлдэжцаасаар хэвлээдбагийн Засаг дарга нараар дамжуулан малчдын хүүхдүүдэд хүргүүлсэн.Саяхан хичээл сургалтын үйл ажиллагаа эхлэх үеэрхүүхдүүдээс шалгалт авахад боломжийн байсан.Нэг, хоёрдугаарангийн хүүхдүүддээ нэмэлтээр хичээл зааж байгаа.
Ер нь танхимд багш нар 40 минутын хичээл заахдаа хүүхдүүдэд ойлгуулах гэж маш их хөдөлмөр шаарддаг.Цар тахлын улмаас хичээл сургууль орохгүйгээрзөвхөнцахим, теле хичээлд найдаад орхих ньхангалтгүй юм.Иймээсхүүхэднэг бүрийн хичээлийн хоцрогдлыг арилгахын төлөөбагш нар санаа тавьж боломжит бүх хувилбарыг сонгон ажиллаж байна.
-Энэ хичээлийн жилд танай сургуулийн багш, сурагчид ямар амжилт гаргасан бэ?
-Манай сургуульд Ази тивийн аваргаас эхлээд аймаг,улсын медальтай сурагч олон бий.Хамгийн сүүлд гэхэд өнгөрсөн сарын 30-ны өдөр аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас зохион байгуулсан “Эх дэлхийгээ хайрлан хамгаалъя” шторкийн уралдаанд манай сургуулийн“Цэнхэр гараг” клубын багш Б.Сумъяа, Н.Баясгаланнар амжилттай оролцож,аймагт 2-р байрт орсонамжилт гаргасан.
-Танай суманд сургуулиас завсардсан хүүхэд бий юу?
-Бичиг үсэгсайн мэдэхгүй, сургуулиас завсардсан хүүхдүүдбайгаа.Эдгээр хүүхдүүдэд сумынНасан туршийн боловсролын багш Ж.Цэдэвсүрэн жил бүрхичээл зааж,хамтарч ажилладаг. Одоогоор9 болон 12-р анги төгсөх 38 хүүхэдэнэхүү сургалтад хамрагдажбайгаа.
Манай сургуулийн сурагчдын418ньмалчдынхүүхэд бөгөөд тэдний270 гаруйньдотуур байранд амьдардаг.Дотуур байрны сурагчдын хоолны материал болон бага ангийн сурагчдын үдийн цай нийлүүлэгчдийг сонгон шалгаруулж, цаг тухай бүрт нь бүтээгдэхүүнээ татан авч байгаа.
Бидний цаашдын зорилго бол хүүхдийн сурах үйлийг дэмжиж,хоцрогдолгүй сургахад бүх талын оролцоо хамтын ажиллагааг өргөжүүлж,тэдний хөгжил төлөвшил,сурлагын амжилт,чанарт ахиц гаргах,багш мэргэжлээрээ тасралтгүйхөгжих боломжийг бүрдүүлэхявдал юм.
Миний хувьд сургуулийнхаа захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилогдоод хоёр сар гаруйн хугацаа өнгөрч байна.
-Ажилд нь амжилт хүсье.
скачать dle 12.0
Санал болгох
Сэтгэгдэл
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Uvsnutag.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.
Uvs.nutag.mn