Сургууль, цэцэрлэгийн багш нарыг эрүүл мэндийн үзлэгт хамрууллаа
Сургууль, цэцэрлэгийн багш, ажилчдыг эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг шинжилгээнд хамруулах ажлыг энэ долоо хоногт зохион байгууллаа.
Энэ хүрээнд хөдөөгийн 18 сумын сургууль, цэцэрлэгийн багш, ажилчид ч мөн эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэг, шинжилгээнд хамрагдсан байна.
“Хүүхэдтэй ойрхон ажилладаг хүмүүсийн эрүүл мэндэд анхаарч байх шаардлагатай тул сургууль, цэцэрлэгийн багш ажилчдыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж байна. Хөл хориотой байгаа энэ үед сургууль, цэцэрлэг тус бүр анги танхимдаа ариутгал халдваргүйтгэл хийж бэлэн байдлаа хангаж байгаа. Мөн цахим сургалтын арга барил эзэмшүүлэх зорилгоор сургууль, цэцэрлэгүүдэд яамнаас компьютер ирүүлснийг гадуулан өгсөн. Энэ хичээлийн жилд аймгийн төвийн сургуулиуд танхим болон цахим сургалтыг хослуулах бол хөдөө сумдын сургуулиуд танхимын сургалтаар дагнан хичээллэнэ” хэмээн аймгийн БСУГ-ын дарга С.Дашням хэллээ.